Хууль сахиулах хугацаагүй албанд зүтгэх тангараг өргөв

img

 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн хоолой гэдэг газар Хууль сахиулахын их сургуулийн Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтад хамрагдсан суралцагчид эх орон, ард түмний төлөө бүхнээ зориулж, хуулиа дээдлэн ажиллах тангараг өргөв.

 

Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтад нийт 209 суралцагч оролцсон бөгөөд VII салаанд оролцогчдыг хуваарилсан аж. Хамгийн сүүлийн наймдугаар салаа нь эмэгтэй суралцагчид байсан юм. Тус сургууль нь Удирдлагын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Төгсөлтийн дараах сургууль, Ахлагчийн сургууль гэх найман чиглэлээр хууль сахиулагчдыг бэлтгэдэг ажээ.

 

Суралцагчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав хэлэхдээ "Тангараг өргөсөн хүний зүрхэнд эх орон бүтнээрээ шингэдэг учиртай. Учир нь цэргийн тангараг эх орны үнэтэй. Цэргийн тангараг амины үнэтэй, түүнийг зөрчих, няцах эрх хэнд ч байхгүй", “Оюутан цэрэг та нар цэргийн тангарагтай хамт оюутны хариуцлагын тангараг давхар өргөж буй гэж бодох ёстой”, “Цэргийн тангараг өргөсөн оюутан хүний үүрэг хариуцлага, хандлага төлөвшил, хичээл зүтгэл, хүсэл зорилгыг үлгэрлэж, алхам тутамдаа хичээн санаж яваарай” хэмээн хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Оюутан цэрэг"-ийн тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр хэлснийг та бүхэн тодхон санаж байгаа.

 

Элсэн суралцагч та бүхэн ээж, аавын хүүхдүүд байсан бол ийнхүү эр цэргийн тангараг өргөснөөр эх орны хүүхдүүд болж, төрийн тусгай албаны ажилтан-хууль сахиулагч болох анхны алхамаа хийлээ. Та бүхний өргөсөн энэхүү андгай тангараг нь улс эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхийн илэрхийлэл юм.

 

Та бүхэн босго өндөртэй тус Их сургуульд элсэн суралцах сонгон шалгаруулалтын сорилыг амжилттай даван туулж өнөөдөр "Хууль сахиулахын их сургуулийн сонсогч" хэмээх эрхэм алдрыг хүртэж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг найдвартай хамгаалах, ард түмнийхээ амар тайван амьдралыг баталгаатай хангахын тулд хичээнгүйлэн суралцаж өндөр мэдлэг, төгс ур чадварыг эзэмших он жилүүд сонсогч та бүхнийг хүлээж байна.

 

Захирах, захирагдах ёс, багаар ажиллах чадвар, хүний үгийг даах, бусдыг ойлгох, хүндэтгэх, дэмжин туслах зэрэг эрхэм чанар ямар хүчтэй болох, "эрх чөлөө", "шударга байдал", "нөхрийн ёс",  "эвсэг, нийтэч хандлага" зэрэг ухагдахуун ямар их үнэ цэнэтэйг ирээдүйн хууль сахиулагч, эрхэм сонсогч та ухаарсан.

 

Сургалтын төвд олж авсан цэргийн хэргийн мэдлэг, сэтгэл зүйн хатуужил, бие бялдрын хүмүүжил, амьдралыг ойлгох ухаан нь тус Их сургуульд суралцах он жилүүдэд хууль сахиулахуйн эрдэм мэдлэг, ур чадварт суралцах үйлсэд тань ихээхэн тус нэмэр болох болно.

 

Ингээд Хууль сахиулахын их сургуулийн алтан босгыг алхан орж буй сонсогчид, энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, профессор багш нар, аав, ээж, ойр дотнынхон та бүхэнд дахин баяр хүргэж амжилт хүсье”  хэмээсэн юм.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДОРЛИГООО:
ХОЛ ОЧИЖ ХУЦ, ХОНХОРТ ОЧИЖ ЧАЦГА АЛД гэвэл багадах уу
2015-08-26
zochin:
baatarjav tsagdaagin mun ch olon tom albiig hahiaaaa alba haagchiinhaa erh ashgiig hamgaaij gantc udaa duugarch baihiig sonssongui ene tom ailiin tolgoid yamar shalguuraar tomilgoo hiigddeg b n aa. TSagdaa Purev generalaas hoish etseggui ailiin huuhduud shig bolson doo
2015-08-25
Зочин:
BAATARJAB TSAGDAAGIIN ERONHII GAZARIIN DARGA HIIJJ BAIHDAA ABLIGA ASHIG SONIRHOLIIN HUULII ZORCHSONIIG TSAGDAAGIIN BAIGUULAGIIN SHLGALTAAR TOGTOOJ AJILAS ENE HALLAA GEJ HEBLEL MEDEELLEER MEDEELSEN ALBAN TUSHAALTANIIG BAATARJABIIN OROND TOMILOGDSON CHINGIS GEDEG DARGA HUULI ZORCHSON GEJ HALSAN HUNIIG ENE BAYANGOL DUURGIIN HOER DUGAAR HELTSIIN DARGAAR TOLILON AJILUULJ BAIGAAG TSAGDAAGIIN BAIGUULGA HUULI SAHIULJ BAINA GEH UU YUU GEJ OILGOH BE HUULI ZUIN SAIDAA
2015-08-25
ДОРЛИГООО:
ХОЛ ОЧИЖ ХУЦ, ХОНХОРТ ОЧИЖ ЧАЦГА АЛД гэвэл багадах уу