9 настай хүүхдийг ганцааранг нь зорчуулж болохгүй

img

ХУД-ийн нутаг дэвсгэр Богд Жавзандамбын гудамж, Удирдлагын академийн зүүн урд 61-2 байрны арын замд Т. Spacio  маркийн авто машины жолооч Г нь дугуй унаж явсан 9 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн осол гарчээ.

 

Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэчлэн найруулагдсан ЗХАБТХ-ийн  13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. 

 

54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан билээ.

 

Хүүхдийг гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдийг хуулиа судлан үүргээ биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aav:
Tegeed 9 nactai xxvxdee dagaad jbj baich uu. Cyrgyylid ni xvrgech tarach ved ni. Tegechleer oir orzimd ni jbj byi nacand xvrcen xvn xen bolobch zam gargaj egexed ni tyclana geed xyylindaa nemj oryylaach ee gishvvd bolon xyyli canaazlagchid aa.
2015-08-26
Зочин:
Нэг мөсөн хүүхэд гадаа тоглож болохгүй гээд хууль гаргажих
2015-08-26