Порошенког буруутгав

img

Германы Канцлер Ангила Меркел Берлин хотноо өчигдөр Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг хүлээн авч уулзсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэд хоёр цаг орчим тусгай өрөөнд уулзаж, олон улсад өрнөж буй сүүлийн үеийн асуудлаар байр сууриа солилцсон байна. Удирдагчид хамтарсан мэдэгдлийнхээ үеэр Ойрхи Дорнодоос Европыг чиглэн ирж буй цагаачид болон Украины зүүн хязгаарын хямралын асуудлаар мэдээлэл өгчээ.

 

Канцлер Украины зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүсэд “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2” гэрээ хүчин төгөлдөр хэрэгжихгүй байгааг цохон тэмдэглээд “Украины Ерөнхийлөгч Петр Порошенко гэрээний хэрэгжилтэд анхаарлаа хандуулахгүй, армийн хүчээр алдсан газар нутгаа чөлөөлөх бодлого явуулж байна. Минскийн гэрээ иргэдийг хамгаалахын төлөө байгуулагдсан. Харин энэхүү гэрээ хэрэгжихгүй иргэд хохирсоор байгаад харамсч байна” гэсэн бол Олланд ““Нормандын дөрвөл” дахин уулзах цаг иржээ. Сөргөлдөөний бүсэд буун дуу гарч эхэлсэн гэдгийг сайн мэдэж байна. Биднээс үнэнийг нууж чадахгүй” гэж хэлжээ.

 

Удирдагчид хамтарсан мэдэгдлийнхээ дараа Канцлерийн өргөөнд Порошенког хүлээн авч уулзсан юм. “Уулзалт ширүүн уур амьсгалтай болж өндөрлөсөн. Канцлер, Порошенког иргэдээ хамгаалж чадахгүй байна хэмээн зэмлэж, буруутгасан” хэмээн “AFP” агентлаг мэдээлэв.

 

Өнгөрсөн хоёрдугаар сард үзэглэсэн “Минск 2” гэрээ байгуулагдснаас хойш зүүн хязгаарт ойролцоогоор 20 гаруй хүн тэнэсэн сум, дэлбэрэлтэд өртөж амиа алдсан болохыг “Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эзэддээ аашлуулж буй нохойтой яг адилхан байгаа биз. Бусдын гар хөл бологсодыг ийм л тавилан хүлээж байдаг шүү дээ
2015-08-26
mtytu:
наймаачин Порошко аливааг мөнгө унагах үүднээс л харна уу гэхээс ард түмнээ яаж хамгаалах вэ гэдгээ бодох ч үгүй
2015-08-26
mtytu:
наймаачин Порошко аливааг мөнгө унагах үүднээс л харна уу гэхээс ард түмнээ яаж хамгаалах вэ гэдгээ бодох ч үгүй
2015-08-26
mtytu:
наймаачин Порошко аливааг мөнгө унагах үүднээс л харна уу гэхээс ард түмнээ яаж хамгаалах вэ гэдгээ бодох ч үгүй
2015-08-26