Францад халдлага гарчээ

img

Францын Сомме мужийн Руа хотын цыгануудын “Gypsy” хуаран руу гэмт этгээд тэсрэх бөмбөг шидэж, халдлага үйлдсэн тухай “www.abcnews.go.com” мэдээллээ. Халдлагын үеэр дөрвөн хүн амиа алдаж таван хүн гэмтсэн гэж тус улсын Дотоод яамны сайд Бернард Казнёва мэдэгдэв.

 

Энэхүү халдлага өчигдөр орон нутгийн цагаар 17.30 цагт болсон бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр “Зэвсэглэсэн этгээд хуаран руу гал нээж, дараа бөмбөг тэсэлсэн” гэжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд нярай хүүхэд байжээ. Цагдаагийнхан халдлага үйлдэгчийг барихаас өмнө оршин суугчид түүнийг барьж, зодож гэмтээсэн болохыг сайд мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна.

 

Ганцхан долоо хоногийн дотор Францад хоёр халдлага боллоо. Өнгөрсөн бямба гаригт Амстердамаас Парисыг зорьж явсан зорчигч тээврийн галт тэргэнд исламын шашинт этгээд халдлага үйлдсэн юм. Халдлагаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд гэмт этгээдийг өчигдөр баривчилсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ