Ангийнхаа хүүхдүүдийг барьцаалжээ

img

АНУ-ын Баруун Виржини мужийн Филиппи хотын “Philip Barbour” дунд сургуулийн сурагч, 14 настай хүү өчигдөр орон нутгийн цагаар 13.30 цагт ангийнхаа хүүхдүүдийг барьцаалсан тухай “www.people.com” мэдээллээ. Хүүд хоёр гар буу байгаа хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.

 

Хүү ангийнхаа багш сурагчдыг сургуулийн хоёрдугаар давхарт байрлах физикийн тэнхимд хорьж байгаа гэв. 100 гаруй цагдаа сургуулийг бүсэлж, барьцаалагчидтай хэлэлцээр хийхийн тулд 5-6 цаг зарцуулсан байна. Хэлэлцээр амжилттай болж барьцаанд байсан хүүхдүүдийг 17.00 цагийн орчимд суллаж чаджээ. “Шархтаж, гэмтсэн хүн байхгүй” гэдгийг Филиппи хотын захирагч мэдэгдээд “Үнэхээр олны цочирдуулсан хэрэг боллоо” гэж хэлжээ.

 

14 настай хүү ямар шалтгааны улмаас багш болон ангийн нөхдөө барьцаалсан нь нууц байгаа юм. Мөн цагдаагийн байгууллага хэдэн хүн барьцаанд байсныг хэвлэлийнхэнд хэлэхээс эрс татгалзжээ. Хэлэлцээр хийх үед хүүгийн аав байсан гэдгийг нэрээ нууцалсан гэрч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ