Ахмад дайчныд зочилно

img

Гэрэл зургийг MPA.MN

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээ батлан хамгаалах салбарт үргэлжилсээр байгаа ажээ. Маргааш буюу энэ сарын 27-нд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын төлөөлөл болгож ахмад дайчин Ц.Доржпаламынд зочлохоор товложээ.

 

Мөн өдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа Монгол Улсын баатар, чөлөөнд байгаа бэлтгэл дэд хурандаа П.Шагдарсүрэнд бэлтгэл хурандаа цол олгож, Монгол Улсын баатруудын үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэх юм байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ