Эмнэлгийн багийнхан Суданыг зорино

img

 

Монголын энхийг сахиулагчид Хойд Суданыг зориход бэлэн болжээ. Хойд Судан Улсын Дарфур мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ маргааш ЗХЖШ-ын гадаа 09.30 цагт болно. Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар болон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно. Цэргийн багийн ахлагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хошууч:
Тунгаамаа авгай баг удирдаж явна гэхээр арми үнэхээр хүнгүй болжээ. ааштай, хөгшин талхи авгай. харахаар бөөлжис хутгаад болдоггүй юм. хүнд бас гоо сайханы таашаал гэж байх ёстой биз дээ.
2015-08-27