Өнөөдөр болох үйл явдлын тойм

"Blue sky" тауэрын 3 давхарт Кристал танхимд
09:00 цагт “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт эхэлнэ. Утас: 88008781
Туушин зочид буудлын "Соёмбо” танхимд
09:00 цагт Улаанбаатар хотноо Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр үргэлжилнэ. Утас: 99048344, 88110311
"Этүгэн" анагаах ухааны их сургуулийн 2-р давхарын танхимд
09:00 цагт Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Япон улс АМДА-байгууллага, Япон улсын "Kitakyusyu General Hospital" хамтран зохион байгуулах яаралтай тусламжийн сургалт болно. Утас: 97030322
ЗХЖШ-т
09:30 цагт Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн Холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болно. Утас: 99160187
СХД, ЗДТГ-ын хурлын танхимд
10:00 цагт Сонгино Хайрхан Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн хэрэгжилтийн талаар Сонгино Хайрхан Дүүргийн Удирдлагуудтай уузалт, хэлэлцүүлэг хийнэ. Утас: 99929321, 99236181
НЗДТГ-ын А танхимд
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Усан спорт сургалтын төвийг ХХК болгон өөрчлөх тухай, нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218 325044
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Тэгш эрх бахархалын олон улсын өдрийг тохиолдуулан Монгол дахь ЛГБТ хүмүүсийн хууль эрх зүйн орчин, тэдний эрх, одоогийн нөхцөл байдлын талаар ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал, эрх зүй хөтөлбөрийн менежер болон бусад албан тушаалтнууд мэдээлэл хийнэ.
Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд
12:00 цагт "Сайдын цаг" уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно
.
Монгол Цэргийн музейд
14:00 цагт Ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн медаль гардуулах ёслол болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ