Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа зарахыг хориглоно

img

Олон улсын Хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оныг дэлхий нийтээрээ “Эрүүл зөв, зохистой хооллолтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийжээ.

 

Нийслэлийн 6 дүүргийн 69, 18 аймгийн 402 дунд сургууль, нийт 471 төрийн болон хувийн сургуулийг хамруулан шалгажээ. Шалгалтаар сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг хэрэгжүүлж улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон, бүх сургуулийг хамруулан зохион байгуулах. Сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоохыг ЕБС-ын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлж, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх 10 сард хийхээр болжээ.

 

Мөн шалгалт судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулиудын цөөн хэсэг нь крантдаа цэвэр усны төхөөрөмж суурилуулсан, зөөврийн савтай ус цэвэршүүлэгчтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт болжээ. Мөн цайны газаргүй сургууль ч байжээ. Иймд ШӨХТГ-аас аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усны төхөөрөмжөөр бүрэн хангах асуудлыг шийдвэрлүүлэхээр улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.

 

Улсын хэмжээнд төрийн болон хувийн 630 сургууль байдаг бөгөөд нэг сургуульд дунджаар 1000-1500 орчим хүүхэд суралцдаг аж.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Yamar saihan medee ve! Uhaantai hen negen ene shiidveriin ard bga n damjiggui taniig burhan iveeg
2015-08-27