Увсад ассан ойн түймрийг бүрэн унтраажээ

img

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газарт энэ сарын 23-ны өдөр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, орон нутгийн 40 иргэн ажиллаж 25-ны 03:00 цагт цурамд оруулж, өнгөрөгч оройн 20:40 цагт бүрэн унтраасан байна.

 

Мөн Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар ассан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 140 иргэн ажиллаж 23-ны шөнийн 22:40 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж буй аж.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ