Сэтгүүлчид буутай этгээдийн золиос боллоо

img

Шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, зураглаач хоёр зэвсэгтэй этгээдийн дайралтад өртөж амиа алджээ. Олныг цочирдуулаад буй энэхүү халдлагын эзэн болон хохирогчийн талаарх мэдээллийг Британийн www.telegraph.co.uk сайт нийтэлжээ.

 

 

АНУ-д дахин буутай этгээд халдлага үйлдэж, үүргээ гүйцэтгэж байсан хоёр сэтгүүлчийн аминд хүрлээ. Гэмт этгээд өш хонзонгийн сэдэлтэй аллага үйлдсэн хэмээн Виржини мужийн цагдаагийн газраас мэдээлжээ. Хоёр хүний аминд хүрч, дараа нь өөрийгөө егүүтгэсэн Уэстер Ли Фланаган 10 жил “WDBJ7” телевизэд ажиллаж, өнгөрсөн онд ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр олон удаа ажилдаа орохыг хүссэн ч удирдлагууд нь эрс татгалзсан байна.

 

Түүний сүүлчийн жиргээнээс харахад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нь тодорхой байгаа юм. Гэмт этгээд твиттертээ “Намайг хохироосон бүхэн хариугаа авна. Би та нарыг зүгээр орхихгүй” гэж жиргэжээ.

 

Цагдаагийн газраас мэдээлснээр гэмт этгээд инстаграм, твиттертээ ихэвчлэн өшөөгөө хэрхэн авах, өөрийнхөө гомдлыг тайлах гэх мэтийн сэтгэгдлүүдийг үлдээдэг байсан гэнэ.

 

 

Уэстер Ли Фланаган гэгч хэн бэ?

 

 

Энэ залуу өнгөт арьстай. “WDBJ7” телевизэд ажилладаг цөөхөн өнгөт арьстай ажилчдын нэг. 41 настай. Сэтгүүлч, хөтлөгч мэргэжилтэй. 100 гаруй удаа галын голомт болон шуурхай обьектээс шууд нэвтрүүлэг бэлдэж байсан туршлагатай нэгэн. 2010 онд телевизийнхээ “Шилдэг ажилтан” болж байсан. Тэрээр ажлын хариуцлага алдаж, албан тушаал, хүнийг нэрийг буруу хэлэхээс гадна шууд нэвтрүүлгийн үеэр хараал хэлснийхээ төлөө ажлаасаа халагджээ.

 

Залуу ажлаасаа халагдсаны дараа твиттертээ “Хэвлэлийн салбарт алдаа гаргадаггүй. Дарга минь тэгж хэлж байна. Энэ үнэн гэж үү. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй юм” гэж жиргэж байжээ. Түүнийг цагдаа нар 66-р хурдны зам дээр гүйцэж, бүслэх үеэр тэрээр өөрийгөө егүүтгэсэн юм.

 

Халдлага үйлдэх болсон шалгаан

 

“WDBJ7”-ийнхэн, цагдаагийнхан, олон нийт сэтгүүлчийг яагаад халдлага үйлдэж, нөхдөө хөнөөсөн талаар олон төрлийн таамаг дэвшүүлж байна. Амиа алдсан хөтлөгч Алисон Паркертэй хайр сэтгэлийн холбоотой байсан, зураглаач Адам Уардаас их хэмжээний мөнгө зээлсэн, зээлээ төлж чадахгүй учир халдлага үйлдсэн гэх мэтээр бичиж, таамаглаж байна. Гэхдээ залуугийн халдлага үйлдсэн шалтгаан нь арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзлээс болжээ. Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө Америкийн хамгийн их үзэгчтэй “ABS news” телевизийн редакци руу 23 хуудас факс илгээсэн байна.

 

Залуу факстаа өмнөх ажилдаа тэвчихийн аргагүй доромжлол амсч, үргэлж арьс өнгөнөөсөө болж доромжлуулдаг тухайгаа бичиж, хэвлэлийн салбарыг цэвэршиж, өчүүхэн бодлоосоо салахыг хүссэн байна. Энэхүү гомдлын факсыг телевизийн удирдлагууд өчигдөр орон нутгийн цагаар 8.30 цагт хүлээн авч, Уэстер Ли Фланаган холбоо тогтоохоор хичээсэн боловч бүтэлгүйтжээ.

 

 

Хохирогчид халдагчийг гадуурхдаг байжээ

 

“WDBJ7” телевизийн хөтлөгч 23 настай Алисон Паркер болон зураглаач 26 настай Адам Уард өчигдөр 20.30 цагт шархаа дийлэлгүй амьсгал хураалаа. Тэднийг амиа алдсаны дараа “WDBJ7”-ийн ажилчид оффисынхоо өмнө нэг минут дуугаа хурааж, эмгэнэл илэрхийлэв.

 

“Тэд зүгээр нэг гэмт этгээдийг хохирогч болоогүй юм. Тэд анд нөхөр, хамтрагчийнхаа хохирогч боллоо. Энэ бол эмгэнэл” хэмээн тус телевизийн захирал Роберт Дауни мэдэгдэв. Тэрбээр “Бидний уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бид өнөөдөр охин, хүү хоёроосоо хагацлаа” хэмээн нулимс дуслуулан хэлжээ.

 

Уэстер Ли Фланаганы халдлага үйлдсэн шалтгаан нэгэнт тодорхой болсон. Тэрээр ажлын байрандаа арьсны өнгөнөөсөө болж үргэлж гоочилуулж, доромжлуулдаг байсан нь тодорхой болсон. Харин хохирогч болох Алисон, Адам нар халдагчийг байнга гоочилж, хийсэн ажлыг нь үргэлж үгүйсгэдэг байжээ. Залуу ажлаасаа халагдахдаа тэр хоёрт хандан “Бидний тооцоо дуусаагүй шүү” гэж хэлж байжээ. 2010 онд Алисон “WDBJ7” телевизэд ажилд орж, Уэстер Ли Фланаган эфирийн цагаас хумслах болж, яваа яваандаа түүний “Иргэдтэй ярилцах уу” шууд нэвтрүүлгийг нь булаан авчээ. Харин тус шууд нэвтрүүлэгт Уэстер Ли Фланагантай хамтран ажилдаг байсан зураглаач Адам хамтрагчаа сольсон нь тэдний харилцаа муудахад хүрчээ.

 

Алисон, Адам нар хамтрагч болсныхоо дараагаас залууг үргэлж гоочилж, арьс өнгөөр нь илт гадуурхдаг байсан гэнэ. Тус телевизийн ажилчид “Алисон, Адам хоёр нийлэхээрээ Уэстерийг зүгээр байлгадаггүй байсан. Энэ бүх утгагүй зүйл олон жил үргэлжилсэн. Уэстерийн тэвчээрийн хязгаар эцэстээ хүрч Адамтай гар зөрүүлж ч явсан” гэж ярьжээ.

 

 

Хохирогч Алисон Паркер

 

 

Шаргал үст Алисон Паркер “WDBJ7” телевизийн нүүр царай. Тэрбээр гуравхан жилийн дотор таван удаа ахиж, дөрөвхөн жилийн дараа тус телевизийн шилдэг ажилчдын нэг болж чаджээ. “Өглөөний ярицлага”, “Иргэдтэй ярилцах уу”, “Зүгээр сууж бай” гэх мэт олон нэвтрүүлэг, шоуг хөтлөх болсон байна. 

 

Тэрээр ажилд орсныхоо дараа тус телевизийн ажилтан, зохиолч Крис Хурст гэгчтэй холбоо тогтоож, хоёр жилийн өмнөөс үерхэх болжээ. Тэд 2017 оны тавдугаар гэрлэхээр төлөвлөж байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Крис найз бүсгүйгээ амьсгал хураах хүртэл асарч, гэмт хэрэгтэнтэй заавал тооцоо бодохоо хэлж байсан” гэв.

 

 

Хохирогч Адам Уард

 

Адам Уард 18 настайдаа “WDBJ7” телевизийн зураглаачаар ажилд оржээ. Тэрээр их сургууль төгсөөгүй ч мэргэжлийн нэгэн байжээ. Түүний хурдан хөдөлгөөн, мэдрэмжтэй зан, хөгжилтэй ааш нь олны хүндэтгэлийг хүлээсэн байна. Тэрээр хэдхэн сарын өмнө тус телевизийн продюссер Мелиса Оттад гэрлэх санал тавьжээ. Хос гурван сарын дараа хуримаа хийхээр тохиролцсон байна.

 

 

Зураглаачийг гэрлэх санал тавих агшинг Алисон фото камертаа буулгасан гэдэг. Адам фэйсбүүктээ Алисоны авсан зургийг байршуулаад “Өнөөдөр гайхалтай өдөр байна. Мелиса миний саналыг хүлээн авсан. Энэ бүсгүй өнөөдрөөс минийх” гэж бичжээ. Харамсалтай нь Адамыг амиа алдах үед Мелиса Парист мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байжээ.

 

 

Хохирогч Франкли Коунти

 

 

Алисон, Адам нарыг хэрхэн буудуулж буйг төв станцаас тэдэнтэй холбогдсон хөтлөгч Франкли Коунти харсан юм. Тэрбээр нэг минут орчим шокын байдалд орж, дараа нь “Эфирээ унтраа” хэмээн хашгирсан билээ. Сэтгүүлчдийн амиа алдсаны дараа Коунти твиттертээ “Бурхан минь. Би айж байна” гэж жиргэжээ.

 

 

Галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардав

 

АНУ-ын Цагаан ордноос Конгресст хандан галт зэвсгийн хяналтын тухай хуулийг хурдан батлахыг шаардсан байна. АНУ-д буу ашигласан халдлага ихээр гарах болсноос галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай хуулийг боловсруулан Конгресст өргөн бариад байна.

 

 

Обама эмгэнэл илэрхийлэв

 

Сэтгүүлчид амиа алдсаны дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордондоо сэтгүүлчдийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр “Харамсалтай хэрэг гарлаа. Хууль бус зэвсгийн асуудлаас болж энгийн иргэд хохирсоор байна. Энэ бүхнийг зогсоох ганц арга бол олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх” гэж хэлжээ. Ерөнхийлөгч амиа алдсан сэтгүүлчдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Yamar negen garts uldeej bai gedeg ene l dee
2015-08-30
Зочин:
huniig daramtlah gedeg ni iim asuudald hurgej baigaa ym,hen ch busdin door orj doromjluulj yawahig huseh bilee,busdig buu orold,buu gomdoo gedeg l ene dee
2015-08-30
T:
Buruul yum bolvol aris ungu gej shaadag muu kharuud
2015-08-29
Зочин:
haraal idsen haruud uhej baival taarna..
2015-08-28
Зочин:
Америкийн харууд хууль зөрчиж баривчлагдах эсвэл халагдахаар арьс өнгөөр ялгасан гэж улстөржүүлж гонгинох дуртай
2015-08-28
ббаа:
нөгөө их ардчилсан Америк гэдэг чинь ийм л улс шүү дээ, ардчилал гэж юу байхав дээ, янз бүрийн аргаар баяжиж асар их хөрөнгө хуримтлуулсан хууль шүүх, цагдаагийн асар хатуу хяналтан дор нийгмээ барьж чаддаг, иргэд нь бүгд буутай болохоор бие биенээсээ айдаг ийм л ардчилал шүү дээ, арьс өнгөний үзэл нь одоо ч бүрэн арилаагүй, энэнээсээ болж жилд хичнээн их хүн алуулж байна
2015-08-28
Хүн хүнээ хайрлаж хүндлэх хэрэгтэй:
Обама ерөнхийлөгч асуудлын учир юунд байгааг ойлгосон болов уу.Хүний эрх ардчилалын өлгий гээд байгааАНУ-д хүмүүс бие биенээ үл тоомсорлож арьс өнгөөр ялгаварласан нь эмгэнэлт гэмт хэрэг үүсгэсэх нөхцөл болжээ.
2015-08-27
ss:
myagmarch od yumaa hhe
2015-08-27
amia horloh hereggui bsin:
2 gahai hohi chini. huniig aris unguur yalagawralj uzeh yosgui bsiin. hariugaa awch.
2015-08-27
amia horloh hereggui bsin:
2 gahai hohi chini. huniig aris unguur yalagawralj uzeh yosgui bsiin. hariugaa awch.
2015-08-27
amia horloh hereggui bsin:
2 gahai hohi chini. huniig aris unguur yalagawralj uzeh yosgui bsiin. hariugaa awch.
2015-08-27
amia horloh hereggui bsin:
2 gahai hohi chini. huniig aris unguur yalagawralj uzeh yosgui bsiin. hariugaa awch.
2015-08-27
amia horloh hereggui bsin:
2 gahai hohi chini. huniig aris unguur yalagawralj uzeh yosgui bsiin. hariugaa awch.
2015-08-27
amia horloh hereggui bsin:
2 gahai hohi chini. huniig aris unguur yalagawralj uzeh yosgui bsiin. hariugaa awch.
2015-08-27
zochin:
hyniig goochilj deerelhbel iim hesgeel hyrteh ni zob yum bna
2015-08-27
Ochir:
Myagmar-s arai deer orchuukah yum. Gehdee l oilgoj unshih gj ih l hicheelee
2015-08-27
ss:
myagmarch od yumaa hhe