Согтуу явган зорчигч осолд оржээ

Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн зам, Хаан банкны баруун замд Т.Приус маркийн авто машины жолооч А нь явган зорчигч Б /42 настай, эрэгтэй/-г мөргөж гэмтээсэн осол гарчээ.
Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн байна.
Ирэх есдүгээр сарын 1-ээс мөрдөгдөх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид шийтгэл хүлээлгэхээр заасан.
54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих
54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ