Таван настай охиныг галаас аварчээ

img

Аврах, гал унтраах 28 дугаар ангийн алба хаагчид таван настай охиныг галын аюулаас аварчээ. 

 

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, Нарангийн 30 дугаар гудамжинд иргэн М-ийн байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрөгч өдрийн 16:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 14 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галыг унтраажээ.

 

Аврагч, гал сөнөөгчид Т /5 настай, эмэгтэй/-ийг галын аюулаас аварч гарган, иргэн М /45 нас, эрэгтэй/ түлэгдсэн байсныг дүүргийн яаралтай түргэн тусламжийг эмчид хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

USA aas:
Ashgui dee burhan iveeg ter avarsan humuust bayrlalaa burhan iveeg
2015-08-27