Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Жуковын хөшөөний дэргэдэх талбайд

13:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх, Налайх дүүргийн бүтэн болон, хагас өнчин хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулна.  Дэлгэрэнгүй мэдээллийг 99832562-оос авч болно.

 

"Тусгаар тогтнолын талбай"-д /Ялалтын талбай/

11:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулах "Хүний төлөө зөв тус" сарын аяны нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Су Нюунт-У болон бусад албаны хүмүүс оролцоно. Холбогдох утас:99070909,91887887

 

Бишрэлт зочид буудалд

09:00 цагт Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа "Инфо -2015" олон улсын бага хурал эхэлнэ. 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа олон улсын бага хурал "Хүний биеийн дархлаа , тогтолцооны эмгэгүүд ", "Анагаах ухааны мэдрэлийн салбарт гарч буй шинэ ололт амжилтууд" сэдвийн дор явагдана. Холбогдох утас: 88085692

 

Төрийн орон сууцны корпорацийн хурлын танхимд

12:00 цагт "Буянт-Ухаа 2" хорооллын захиалга эхлэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. "Буянт-Ухаа 2" хорооллын үнэ, журам, өрөөний зохион байгуулалт, захиалгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 89093049

 

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Судалгаа, Мэдээллийн Үндэсний төвийн сургалтын зааланд

10:00 цагт “ХҮНД ХЭЛБЭРИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН БИЕ ДААН АМЬДРАХ БОЛОМЖ НӨХЦӨЛ” ОЛОН УЛСЫН СЕМИНАР болно. Харилцах утас: 99929321, 99236181

 

Үндэсний мэдээллийн төвд


12:30 цагт Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээнээс мэдээлэл хийнэ.

 

НЗДТГ-ын А зааланд

10:30 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны ээлжит хуралтай. Хурлаар Баянзүрх дүүргийн 13, 14-р хороонд төсөл хэрэгжүүлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээс татгалзах тухай ирүүлсэн хүсэлтийн талаар хэлэлцэнэ. Утас: 99979799

 

МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт Нийтийн тээврийг шинэ системд шилжүүлэх "Цахим карт"-ны үйлчилгээгээр үйлчилж байгаа үйлчилгээний байдал, хэрэглэгчийн санал хүсэлт, эрхийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.

 

12:00 цагт Сурагчдын дүрэмт хувцасны бодит үнийн талаар мэдээллийг иргэдэд хүргэх тухай хэвлэлийн бага хурал болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ