Согтуугаар жолоо баривал ингэж шийтгүүлнэ

img

Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 96 жолоочийг журамлан, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг хариуцлагыг өндөржүүлж өгсөн.

 

27 дугаар зүйл. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

 

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 384.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хаснагэж заасан байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Согтуу жолоочийн машиныг тодорхой хугацаанд замын хөдөлгөөнд ороцуулахгүй байх арга хэмжээ авбал зүгээр. Үнэмлэхгүй жолоогоо бариад яваад бдаг шүү дээ.
2015-08-28
Энхээ:
Жолоодох эрхээ хасуулсан хүмүүс машинаа бариад л явдаг шүү дээ. Үүнийг л зохицуулах арга хэмжээ авах шаардлагатай байна. Машиных нь дугаарыг хурааж болохгүй юү?
2015-08-28
baasanjav:
Enkh hasah hugatsaa Baga bna
2015-08-28