Тэгш тоогоор төгссөн бол зорчино

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал бууруулах зорилгоор есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням гаригт автомашины улсын дугаарын төгсгөлийн орныг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан.
Ингэснээр бямба гаригт тэгш тоогоор, ням гаригт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцож байгаа. Өнөөдөр автомашиных нь улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор, маргааш буюу ням гаригт сондгой тоогоор төгссөн жолооч нар зорчих юм.
Дугаарын хязгаарлалт 08.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ