Монакогийн угсаа залгамжлагчид олны өмнө гарлаа

Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Альбертийн гэргий, гүнж Шарлен өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд ихэр хүүхэд төрүүлсэн юм. Ханхүү ихэр охин, хүү хоёроо Габриелла Тереза Мари болон Жак Оноре Ренье хэмээн нэрлэсэн билээ. Дараагийн угсаа залгамжлагч Жак эгчээсээ хоёр минутын дараа мэндэлжээ. 700 жилийн түүхтэй Монакогийн хаан угсаанд түүхэндээ анх удаагаа ихэр хүүхэд мэндэлсэн юм.
Ихрүүд олны өмнө хоёр удаа гарсан бөгөөд өчигдөр Альберт ханхүү гэр бүлийнхээ хамтаар ард түмэнтэйгээ мэндчилж, ихрүүдээ эрүүл саруул бойжиж буйг ард түмэндээ мэдэгдсэн байна.
Ихрүүд аав, ээжийнхээ хамтаар Монакогийн төв талбай, цэцэрлэгт хүрээлэнд очиж, үеийнхэнтэйгээ тогложээ. Бяцхан ханхүү, гүнжид зориулж урлагийн тоглолт болсон аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ