Ерөнхий сайдын орлогчоор эмэгтэй хүн сонгогджээ

img

 

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өнгөрсөн долоо хоногт огцорч буйгаа мэдэгдэж, огцрох өргөдлөө өгсөн билээ.  Тэрбээр улс орных нь байдал хяналтаас гарч, өөртөө дахин дарамт учруулахаас эмээж буйгаа мэдэгдлийнхээ үеэр дурьдсан юм.

 

Өнгөрсөн нэгдүгээр сард Грек улсад парламентийн сонгууль болсон бөгөөд Ципрасын тэргүүлдэг “Сириза” нам ялалт байгуулж, тэрбээр намын даргын хувиар Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон ч ийнхүү зургаан сарын дараа өөрийн хүслээр огцорлоо.

 

Тэгвэл Ципрасын орны хүн тодорсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Грекийн Дээд шүүх ирэх сарын 20-нд болох ээлжит бус сонгууль хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 65 настай улстөрч Василики Таноу гүйцэтгэхээр болсныг мэдэгдэв.  Тус улсын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн Засгийн газрыг тэргүүлэхээр болжээ. Таноу ажлаа хүлээн авсны дараа твиттертээ “Ажлаа ухамсарладаг хүн амжилтад хүрдэг” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ