Өнөөдөр болох үйл явдлын тойм

10:00 цагт Монгол-Солонгосын засгийн газрын хоорондын багш солилцооны хөтөлбөр 4 дэхь жилдээ хэрэгжиж, 5-р ээлжийн 9 Солонгос багш нар манай сургуулиудад ажиллахаар ирлээ. Утас: 99058414
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд
10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ЖАЙКА-ийн Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслөөс хамтран гаргасан "Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагаа" сэдэвт гарын авлагыг танилцуулах нээлтийн ажиллагаа болно. Холбоо барих 310697, 99679503
Энэ үеэр эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.
Батлан хамгаалах яаманд
14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ахмад дайчдад төрийн дээд одон медаль гардуулна. Харилцах утас: 99121715
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Сэтгүүлчдийн унаа хөдөлнө
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ онд хэрэгжүүлж байгаа замын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарди ордны урдаас 10:00 цагт хөдөлнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218
МҮХАҮТ-д
12:00 цагт МҮХАҮТ, Шингэрүүлсэн хийн аж ахуй Эрхлэгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ