Шүүх хурлыг шууд дамжуулахыг хүссэн

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг шүүх хурал энэ сарын 2 буюу энэ долоо хоногийн лхагва гаригт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.

 

Тэгвэл түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний өмгөөлөгч тус шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт гаргажээ.

 

5000 гаруй иргэн Л.Гансүхийг шүүх хурлыг үзэх хүсэлт гаргасан  байна. Үүнийг болон өмгөөлөгчийн саналыг үндэслэн шүүх хурлын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлт гаргасан гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж хэлсэн.

 

Мөн түүний хүсэлтийн хариу өнөөдөр ирэх ёстойг дурдаад "Шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулснаар шүүгч хэргийг хараат бусаар, шударгаар хуулийн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд болон хэргийн талаар бодит үнэн олон нийтэд ил болно. Л.Гансүх нарыг шүүх хурал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу нээлттэй явагдах учир шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулахаас татгалзах үндэслэл байхгүй" гэдгийг онцолж байв.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
татгалзахыг нь мэдэж байж худлаа шоудах хэрэггүй. ямар нэг ажиллагаа зохиолцож далдаас уриддаг иймэрхүү улс төрөөр дамжин төрийн мөнгө хулгайлж буй нөхдийг сайн илчилж сургамж болгох ёстой. МАН, АН, МАХН гээд дан хулгайчдын бүлэг л байна ш дээ.
2015-08-31