4 настай хүүхдийг гэмтээжээ

img

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗ-д  нийт 513 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  352  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг  20 бүртгэгдэж 30 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө МУБИС-ийн зүүн урд туслах замд Т.Приус маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 4 настай эрэгэй Д-г мөргөж гэмтээжээ. Уг ослыг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Маргаашнаас эхлэн мөрдөх шинэ хуулинд "10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж, энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг 192.000 төгрөгөөр торгоно" гэсэн заалт бий.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard daatgal:
Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-31