Анхны хонхны дуутай хичээлийн жил эхэллээ

img

Өнөөдөр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын  1.  

 

Энэ өдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр болж байна. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй. 

 

 

Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдэд халаагаа өгч байна. Үүний нэгэн адил охид хөвгүүд хүүхэд залуус эрдмийн өргөөндөө ирлээ. Аав, ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд ч тэдний дунд бий. Цэцэрлэгийнхээ өхөөрдөм тоглоом дундаас хичээлийн танхимд шууд л сурагч болон ирэх тэд өөрсдөө ч бас өхөөрдөм байдаг. Зарим нь аав ээжээ даган мэгших ийм л дүр зураг өртөөлнө. 

 

 

Хүүхдүүд ч хичээл номдоо шамдах нь нэмэгдэж хичээлдээ суухаар сургуульдаа яардаг болсон тухай чихэнд чимэгтэй мэдээг олон аав ээжээс, багш сурган хүмүүжүүлэгчээс сонссон. Бага ангийн сурагчдад хичээлийн хэрэгслийг түүний дундаас ном сурах бичгийг үнэгүй олгоно. Зөвхөн төр засаг гэхгүйгээр хувийн хэвшлийнхэн олон нийтийн байгууллагынхан ч хүүхдийн төлөө буянтай үйлс хийж байна. 

 

 

Юутай ч зохих хэмжээнд жилдээ цөөн боловч сургуулийг хотын захын гэр хорооллууд, алслагдсан хэсэгт барьж ашиглалтад оруулж байгаа. Ерөнхий боловсролын сурагчид, их дээд сургуулийн оюутнууд ширээ сандал нь гялалзсан шил цонх нь гэрэлтсэн хичээлийн танхимдаа орно. Их эрдмийн өргөөний эзэд нь ирж байна. Анхны хонхны дуутай хичээлийн жил эхэллээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ