Палмира хотыг устгажээ

img

НҮБ-ын шинжээчид Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид эртний түүхэд хамаарагдах, түүхийн дурсгалт байгууламжийг сүйтгэсэн болохыг олон улсад мэдэгдлээ. Хэт даврагчид Сирийн хамгийн эртний хот гэгддэг Палмира хотын төвд байрлах 2000 мянган жилийн настай эртний сүмийг устгаж, хүний гараар бүтсэн гайхалтай хөшөө дурсгалыг бүгдийг нь эвдэж, дахин ашиглах боломжгүй болсон хэмээн НҮБ мэдээллээ.

 

АНУ-ын хиймэл дагуулын тусламжтай авсан гэрэл зургаас харахад Палмира хотноо ямар ч байшин барилга байхгүй, зүгээр л элсэн тал мэт харагдах болжээ. Мөн хотын 500 гаруй иргэнийг хөнөөсөн байна.

 

Тус бүлэглэл өнгөрсөн сарын 27-нд өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан Палмира хотыг устгасан болохоо олон улсад мэдэгдсэн юм. Энэхүү мэдээллээс үүдэн НҮБ-ын шинжээчид тусгай мөрдлөгө явуулж, хэт даврагчдын мэдээллийг батлахыг оролдсон билээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Хэт даврагчид буруу алхам хийлээ” гэж мэдэгджээ. Хэт даврагчид Сирийн хамгийн аюулгүй хот гэгддэг Мари хотыг эзэлсэн бөгөөд хотыг чөлөөлөх ажиллагаанд Турк, АНУ-ын цэргүүд хамтарч, цохилт өгч байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ