Киев хотноо баривчилгаа эхэлжээ

img

Украины нийслэл Киев хотноо олон мянган иргэн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн улс төрийн бодлогыг эсэргүүцэж, салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа эргүүлэн авахыг шаардаж, жагсаал зохион байгуулж эхэлжээ. Жагсаал өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагт эхэлсэн бөгөөд ойролцоогоор 5000 хүн нэгдсэн байна. Цагдаа нар жагсаалыг хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч ашигласнаас болж мөргөлдөөн үүссэн болохыг “TASS” агентлаг мэдээллээ. Мөн жагсагчдыг галт зэвсэг, тэсрэх бодис зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Киевийн удирдлагууд буруутгаж, эсэргүүцэл үзүүлсэн бүхнийг баривчлахыг цагдаа нарт үүрэгджээ.

 

Мөргөлдөөний үеэр 22 настай оюутан залуу амиа алдаж, 125 хүн гэмтсэн байна. Цагдаа нар эсэргүүцэл үзүүлсэн, иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудсан, улсад хохирол учруулсан мэт гэх шалтгаанаар 140 хүнийг баривчилсан аж. Баривчилгаанаас хоёр цагийн дараа долоон хүнийг сулласан байна. Киев хотноо эмх замбараагүй байдал газар авч буйтай холбогдуулан тус хотын дарга Виталий Кличко мэдэгдэл хийж, иргэдээ эмх замбараатай байхыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үгүйээ ардна амэрик,англичууд бйгаа
2018-06-01
хэхэхэ:
оросын хорлон сүйтгэгчид Киевт мөргөлдөөн гаргахыг хүсэж амьсгаа даран мэдээ чагнаж байх шив хаххаха
2015-09-05
Үгүйээ ардна амэрик,англичууд бйгаа