Хүндэтгэлийн хуралдаан болно

img

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойд зориулан энэ сарын 13-нд 11.40 цагт УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг хийхээр болжээ. 

 

Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гаригт Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргасан байна. 

 

Мөн З.Энхболд хуулийн хугацаанд Засгийн газрын гишүүнээр томилуулах зургаан сайдын нэрийг өргөн барихыг сануулсан албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ