МАХН-ын төвийн бүсийн ээлжит зөвлөгөөн болжээ

img

МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015” төвийн бүсийн ээлжит зөвлөгөөн Орхон аймагт өнгөрсөн долоо хоногт болжээ. Зөвлөгөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, намаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Хөвсгөл, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн намын хорооны 200 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

  

Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү нар оролцож улстөрийн өнөөгийн нөхцөл байдал, намын үзэл баримтлал болон хэлмэгдүүлэлтийн талаар илтгэлүүдийг тавьжээ. Мөн төвийн намын хорооны төлөөлөгчид намынхаа үйл ажиллагааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар өргөн сэдвээр ярилцсан байна.

 

Түүнчлэн, Төвийн бүсийн зөвлөгөөний үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдөд хандан үг хэлжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ideree:
Tuuniig tooj arga hemjeend ni hun oroltsoogui ee! Zurag deer uuch baihgui heden hunl baigaa bizdee. Toviin bus gehed hetsuu asuudal bolsoon. Odoo ingej hudal jujiglej baihaar harij amarval deerdee, Enhbayraa?! Odoochamaig geh hun oldohgui.
2015-09-02
zochin:
zailj uz uls toriin zonog ovgon
2015-09-01