”Хамтын ялалт” үзэсгэлэн гаргажээ

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулж ӨМӨЗО-ы Хөх хотноо өнгөрөгч сарын 30-ны өдөр Монгол, Хятад, Орос гурван улсын уран бүтээлчдийн “Хамтын ялалт” нэртэй уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болжээ.
Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч, цэргийн түүх судлаач нар, хятадын талаас Өвөрмонголын Соёлын тэнхим, Музей, Утга зохиол, урлагийн холбоо, Баяннуур хотын Суртал, ухуулгын хэлтэс болон бусад соёл урлагийн холбоо, нийгэмлэгийн төлөөлөл уригдан оролцсон бйана.
Үзэсгэлэнд Чөлөөлөх дайн, Халхын голын байлдаан болон цэргийн сэдэвт баримтат кино, уран зураг, гэрэл зургаас бүрдсэн нийтдээ 200 орчим бүтээлийг дэлгэн үзүүлжээ. "Хамтын ялалт" үзэсгэлэнг долоо хоногийн турш нийтэд толилуулах аж.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ