Зөрчлөөс хамаарч 1-5 оноо хасна

img

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигч гээд замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэнд хамаатай хууль мөрдөгдөж эхэлсэн билээ.

 

Тэгвэл зөвхөн жолоочид чиглэсэн Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам батлагдсан. Энэхүү журмаар тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулна.

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэх юм. Энэхүү оноо тооцох журам нь Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид энэхүү журам үйлчилнэ. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгохоор зохион байгуулжээ.

 

Жолооч нар ямар хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрхэн зөрчсөн тохиолдолд зөрчлийн 10 онооноосоо хасуулахыг ойлгомжтойгоо  хүснэгтлэн хүргэж байна.

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог хасах

 

1

Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан

 

Зөрчлийн 1-5 оноо хасна.

2

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд

Тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.

3

Хуульд заагдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан бол

Жолоочийн зөрчлийн оноог хүчингүйд тооцно.

 

4

Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд

 

5 оноо хасна.

Зөрчилтэй этгээдэд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна

5

Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид

 

-2 оноо

6

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид

 

-1 оноо

7

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид

 

-2 оноо

8

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид

 

-1 оноо

 

9

Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид

 

-2 оноо

10

Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид

-2 оноо

11

 

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид

-3 оноо

12

Зам тээврийн осолд холбогдсон жолооч, Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид

-2 оноо

 

13

Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид

 

-1 оноо

14

Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид

-1 оноо

 

12

замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд

 

-2 оноо

 

13

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид

-2 оноо

14

Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид

-2 оноо

15

Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид

-3 оноо

16

Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид

-1 оноо

17

Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид

-1 оноо

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог зөвхөн хасах бус сэргээх, урамшуулах тогтолцоог ч мөн бий болгожээ. Тэгвэл ямар тохиолдолд зөрчлийн бүртгэлийн оноог сэргээж, урамшуулахыг хүснэгтээр үзүүллээ.

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах

 

1

Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн

сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил болсон бол зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

 

2

Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид

Дээрх урамшуулал хамаарахгүй.

 

3

Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд

бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.

 

4

Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд

зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог цагдаагийн байгууллага зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэлд үндэслэн, жолоочийн бүртгэл мэдээллийн санд мэдээлэл оруулах байдлаар тооцож ажиллана.

 

Мөн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр жолоодох эрхийн үнэмлэхийн дугаар ашиглан авах боломжоор хангагджээ.

 

Зөрчлийн онооны мэдээлэлд жолоочийн овог, нэрийн үсгийг 30-аас дээшгүй хувийг түүвэрлэсэн байдлаар, зөрчлийн онооны үлдэгдэл, хасуулсан, сэргээсэн, урамшуулсан түүх багтах аж.

 

Жолоочийн зөрчлийн онооны мэдээллийн сангийн баяжилт, нууцлалыг Цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах ба журмыг зөрчсөн цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заажээ.

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүүхэд урьд суудал дээр суулгаж явсан тохиолдолд 50 мянгаар торгож 2 оноо хасна гэсэн. гэтэл яагаад гэхээр 20 мянгаар торгоод яв яв гэх юм. энэ талаар мэддэг хүн мэдээлэл бичээрэй. оноо хасах журамд хүүхэд гэж бичээгүй байна. ямар үндэслэлээр хасаж байгаа юм болоо. цагдаа нар яг ажиллаа зөв хийсэн үү
2023-04-14
zochin:
Torguuliad deer ni onoo hasuulakh bolj bn uu. Ene chini harin 1 uildeld davhar shiitgel onogduulaad nuguu huulii zarchim chini aldagdakh yum bish uu. Deer ni nuguu tsagdaa nar odoo pedaigaad unana aa. Ard tumnii nerveer guee mun ikh toglokh yum daa
2015-09-03
хуулиа дагаья:
Нэг хууль юмуу дүрэм зөрчөөд нэг л хариуцлага хүлээе угаасаа бүхлээрээ утаггүй юм гарч дээ
2015-09-02
bat:
hun am tsuutei mania ulsad shaadaa mashinii too het usuh magdlal baga tiimees het changa hunii erh zurchsun durem hereggui ni todorhoi zuvhun ard tumniihee carmaig hoosloh avilgalch tsagdaag uuhshuulsen huuli boljee belen mungu uguhgui bol onoo nuhur mini geed l boloo tiim yum baihgui gej hudlaa h u tsaad yah yum be tsagdaa naraa
2015-09-02
teneg:
zurchliin onoo geechiig sanaachilsan hun ni hen be ardchilsan namin ued dandaa l neg iim zavharsan zohiomol juram durem geechiiig gargaj humuusiig ui olnoor ni buhimduulj baih yum ard tumeen ireh songuuliar ardchilsan namtai tootsoo bodoh heregtei yum bishuuu
2015-09-02
Зочин:
огт зөрчил гаргаагүй бол 100 оноон дээр яагаад нэмж болдгүй юм дандаа л хасна торгоно гэсэн юм байхын
2015-09-02
Зочин:
Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд зөрчил гаргаагүй бол 10оноо өгнө гэнэ үү. Зөрчил гаргасанаас хойш 1жилийн хугацаанд зөрчил гаргаагүй бол 10оноо өгнө гэсэн үг үү, зөрчил ерөөсөө гаргахгүй 1жил болвол өгөхгүй гэсэн үг үү. зарим нь ерөөсөө ойлгомжгүймаа.
2015-09-02
Болиоч:
Хуулийг дэмжиж бна .Харин энэ журам арай хэтэрнээ.Эсвэл бид хойд Солонгост байна уу??
2015-09-02
үргэлжлэл:
энэ хууль зөрчил арилгахаар шалтагласан дундчуудын карма ухах нэг арга хамгийн болхи муу арга дэлхийд байдаг ч хоцрогдсон арга гэж үздэг дэлхийд хоцорсон юм манайд шинэ болдог хойно доо хэзээ монголын төрийг эрүүл сэтгэж эмхэлж цэгцлэх аавын хүү ээжийн охин гарч ирэх болооуг нь зөндөө байна тэнэгүүдийн дундах ухаантан зовдог цэцнүүдийн дундах тэнэг жаргадаг гэж.. сайхан залуус цөхөрөөд чимээгүй л ажил дээрээ ааруул, хавчуурга идэсхийгээ л сайндаа цайны газраар орчихоод л мөрөөр яваад байх юм асар их мөрөөдөл шинэ санаа цээжинд нь багтаж ядаад хүлээж авах нийгэмгүй гунигтайхан хэдэн төгрөгөө өгөөд л санаа алдаад явж байна даа энд тэндээс үсэглэж хуулхаар энэ нийгэмээ хараад өөрийн хөрс онцлогт тохиросн хууль мууль гэрээ сэрээгээ хийхэд яанна ухаан хүрэхгүй бол хүүхдүүдээсээ асуухад яанаа гаднаас бараа авсан ч комисс машин авсан ч комисс санаа авсанч комисс хууль авсан ч комисын хууль аваад ирэх юм яанаа залуучуудаа хэлж өгөөч
2015-09-02
хууль судлах:
хууль чангаруулж зөрчил арилгадаг ойлголт нийгэмтэйгээ хоцрогдсон орчин цагт эхлээд хууль зөрчихгүй байх нөхцлийг хангаж өгөх талаар сэтгэх хэрэгтэй хамгийн түрүүн зөрчлийн гол шалтгаан стрессийг арилгах үүнд түгжрэл орлого, хүүхдийн цэцэрлэг сургууль эмнэлэгт хүрэх зам гэх мэт яарсан сандарсан хямралтай үед их өртддөг нийгмээс шалигаалсан стреес байдаг шүү дээ хэн ч санаатай хууль зөрчдөггүй юмаа снамсаргүйгээр зөрчдөг эсвэл гарцаагүй нөхцөл байдалд зөрчдөг улаанбаатар нийслэл өөрөө бараг хөдөө хэвээр байнамонгол машин унаад 20 жил болох гэж байна харин ч морьтой монгол машинтай монгол нөхцөлд маш хурдан зохицож суралцаж байна зуу зуун жилийн машин унасан орнууд одоо ч зөрчил гаргасаар байгаа. зөрчил арилгана гэж байхгүй багасгана гэхээс. зөрчил арилгах нэрээр мөн л мөрөөр амь зууж нийгмийн хамгийн хүнд ачаа үүрэгчид л илүү өртөнө баячууд хамгаалуулаад явчихна архичид тэнүүлчид машин унахгүй харин ирж мөргүүлж мөнгө нэхнэ тэгэхээр дундчууд л хохирно тэдл мөнгө төлнө тэгэхээр энэ хуул
2015-09-02
ха ха:
тоо бодож сурах хэрэгтэй болох нь
2015-09-02
huuli bus:
Хууль зөрчвөл захиргааны хариуцлага хүлээх торгох хуультай хэн ч маргахгүй .харин хууль бусаар үлгэр амилуулж оноо дүгнэж эрх хасах эрх хэнд ч байхгүй шүү! Ер нь нэг зөрчилд дээр давхар хариуцлага хүлээлгэх хууль монголд байхгүй.Захиргааны хариуцлага хүлээлгээд торгож арга хэмжээ авчихаад давхцуулж оноо хасаж эрх хасах гэдэг бол угаасаа хууль бус асуудал шүү
2015-09-02