Шийдвэр гүйцэтгэх албаныхан ажлын үзүүлэлтээрээ өрсөлдөнө

img

Хууль зүйн яам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэвшүүлсэн бодлого, зорилтыг хангах, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой  болзолт уралдааныг 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар зохион байгуулж байгаа аж.

Уралдаанд төв, орон нутгийн нийт шийдвэр гүйцэтгэгчид хамрагдах бөгөөд тэдний ажлын үзүүлэлтийг харгалзан, тодорхой шалгуурын дагуу дүгнэж, байр эзлүүлэн, шалгарсан нэгжийг шагнаж, урамшуулах юм байна.

Энэхүү уралдааныг зохион байгуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхий л талаар эрчимжүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг бүрэн хангах, шийдвэр гүйцэтгэгчдийн ажлын идэвх, санаачлагыг өрнүүлж, өөр хоорондоо харилцан туршлага солилцох, үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй, ил тод явагдах боломж бүрдэх ажээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Магадгүй олох үүрэгтэй байх л даа. Би бас хүнээс мөнгөө авч чадахгүй нэг хэсэг болж байсан. Гэхдээ ганцхан шийдвэр гүйцэтгэгчид хаячихаад хүлээгээд суугаад байх биш мөнгө авах хүн нь өөрөө ч гэсэн олдохгүй байгаа хүнээ эрж хайх, хаана ямар эд хөрөнгө байна гэдэг талаар судлах зэрэг ажлыг хийж шийдвэр гүйцэтгэгчийг мэдээллээр хангаж байх юм бол маш шуурхай юм билээ. Эд нар чинь ганц миний юмны араас яваагүй өчнөөн ийм олдох олдохгүй юмны араас явж байгаа ш дээ.
2015-09-04

Бухимдал:
Уралдаан зарлахаар юу юм гэхээс багануурын шуухийн шийдвэр дээр 2000000 тогрогний хэрэг 5жил болж байна нэг ч тогрог авч чадаагуй ажлаа хийдэг юмуу хун нь олдохгуй байна л гэх юм олох уурэг нь эдний ажил л баймаар юм
2015-09-03