Барьцааны хүмүүсээ амьдаар нь шатаажээ
2015-09-02

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 20.00 цагт өөрийн твиттер хуудастаа барьцааны иргэдийг цаазалж буй видео бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэт даврагчид Иракаас барьцаалсан шийтийн урсгалын дөрвөн хүнийг тагнуул хийсэн хэмээн буруутгаж, амьдаар нь шатаасан байна. Барьцааны иргэдийн хөл гарыг холбон савлуурт дүүжлээд бинзен цацаж, галдан шатаажээ.

 

Тус бүлэглэл барьцааны иргэдтэй хэрцгий харьцаж, аминд нь хүрч байгааг НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн байгууллагын удирдлагууд буруутгаж, “Нэгнээ хохироох хэрэггүй” гэж мэдэгджээ.

 

Энэ оны хоёрдугаар сарын 4-нд хэт даврагчид Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехыг амьдаар шатаасан билээ. Хэт даврагчид энэ оны наймдугаар сарын байдлаар ойролцоогоор 140 хүнийг шатааж, аминд нь хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Энэ дэлхийгээс үүнээс өөр муухай олдохгүй бна уу
2020-11-29
Иргэн:
Саддам Хусейн хатуу гараар барьж байхад нь АНУ тэргүүтэй гүрнүүд дарангуйлагч гэж цоллосоор амь насыг гь бүрэлгэж, улсыг нь эзэнгүй болгоод одоо өөрсдөө ч дийлэхгүй гаргуунд нь гаргасны гор.
2020-11-28
америх:
хойд солонгосыг хормын төдиийд газартай тэгшилэх чадалтай гээд байсан амэрикууд хаачваа лалын улс гээд нэг цөөн дээрэмчидтэй өчүүхэн бүлэглэлийг яджийхад дийлдэггүйээ хойд солонгосын мэргэжлийн тэр олон сая хүнтэй армийг бол яагаад ч барахгүй гэдгийн н тод жишээ
2015-09-03
zochin:
Ene.muuhai.humüusiig.uursdiig.ingej.tamlah.ymsan
2015-09-03
зочин:
наадуул чинь америкчууд өөрсдөө юм биш үү барьсан буу, өмссөн гутал, гав гинж, шар хувцас гээд л өөрсдөө лөлынханы эсрэг турхираад байгаа бус уу
2015-09-02
Öàãäàà:
Äýëõèéí öàãäàà ÀÍÓ ìèíü õàà÷èâ. ¯¿ðãýý Îðîñò ºãºõ þìóó. Ýä íàðûã íàìíàõ þìñàí
2015-09-02