Энэ хэргийг цагаатгана гэдэгт эргэлздэггүй

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан товлогдсон байсан.

 

Шүүх хуралдаан 09:00 цагт эхэлсэн ч шүүх хуралдаанд оролцох гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хойшилж, сэжигтнүүдийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн ШШЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг шүүхээс гаргалаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Харин Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Гэрчийг авчирах ёстой шүүх өөрөө үүргээ биелүүлэлгүйгээр шүүх хурлыг хойшлуулж байна. Манай үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэж, дараагийн шүүх хурлыг 461-т товлолоо. Ямар үндэслэлээр цагдан хорих болсноо шүүх тайлбарласангүй. Шүүн таслах ажиллагаанд саад учруулж, оргон зайлж болзошгүй тохиолдолд цагдан хорьдог. Гэтэл өмгөөлөгч хэргийн материалтай танилцъя гэсний төлөө, өөрсдөө гэрчээ авчирч чадаагүйн учир цагдан хорих гэлээ. Үүний ард ашиг сонирхлын зөрчил байна. АТГ-ын хууль зөрчсөн үйл ажиллагааг далд нууц хэлбэрээр өнгөрөөх нь гэж харж байна. Шүүгчдээс татгалзана. Хуулийн дагуу шүүх хурлыг шүүхэд л хийх ёстой. Энэ асуудлаар ШЕЗ-д хүсэлт гаргана. АТГ-ын хэрэг зохиосон, худал мэдүүлэг авсан нь ил тод болох гээд байгаа, гэрч н.Ичинхорлоо, н.Отгонбаяр нар АТГ-д дарамтлуулж энэ хэрэг гарт бие оролцсон гэдгийг хэлэх учраас үүнийг олон нийтэд ил олгохгүй , сэтгүүлчдийг оруулахгүй гэж тэнд шүүх хурлыг хийж байна. Миний шүүхэд итгэх итгэл алдарч байна” гэж ярилаа.

 

Тэрбээр хэргийн гол гэрчүүд болох Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоо, “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Отгонбаяр буюу гэрээнд гарын үсэг зурсан этгээд нарыг шүүх хуралда авчирдаггүй. Гурван удаа шүүх хурал зарлагдахад алинд нь ч ирээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-д заасны дагуу гэрч шүүх хуралд ирэх ёстой. Мөн хуулийн дагуу тэднийг авчрах үүрэг нь шүүхэд байдаг гэдгийг онцолсон.

 

Н.Алтанхуяг: Миний ойрын хүмүүсийг шоронд хорьсон

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Ерөнхий  сайд асан Н.Алтанхуяг өнөөдрийн шүүх хуралд гэрчээр оролцохоор ирсэн. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариулсан.

 

Шүүх хуралдаан хойшилчихлоо. Энэ хэргийг бий болгосон гол гэрч нэрлэгдэж байгаа хоёр хүн нь ирсэнгүй. Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй болохоор эдгээр хүнийг  шоронд хорьж байна. Манай нийгэм шоронжсон нийгэм болжээ. Дээр нь бас энэ хэрэг улс төрийн зорилготой юм гэдгийг харуулж байна. Би гурван зүйл хэлье. Нэгдүгээрт Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гурван сар ажиллахдаа Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлье, Төрийн хүнд суртлыг арилгая, Авлига, хээл хахуулийг зогсоое, томоохон бүтээн байгуулалтуудыг хийе гэсэн гурван том зорилт дэвшүүлсэн.

 

Ард түмний орлогыг нэмэгдүүлж чадахгүй ч гарч байгаа зарлагыг нь бууруулъя гэж ажилласан. Бензин, барилгын өргөн хэрэглээний материалын үнийг тогтвортой барьсан. Цементийг 100 хувь монголдоо хийдэг болсон. Найман хувийн хүүтэй зээлийг эхлүүлсэн гэх мэт байгаа.   

 

Харин дөрөв дэх нь Нүүрс хөтөлбөр. Гэтэл ажил хийсэн хүн гэмт хэрэгтэн болдог болов. Гэхдээ энэ явдал манай нийгэмд арай хавтгайрчихаагүй байх. Энэ бол тийм захиалгат зохиомол хэрэг гэдгийг хэлье. Нүүрс хөтөлбөр 2012 оны 11 сараас эхэлж хэрэгжиж эхэлсэн. Засгийн газрын 11-11 төвийн утсанд иргэд нүүрсний үнэ нэмэгдэж байгаад Засгйин газраас арга хэмжээ авч өгөх санал, хүсэлтийг ирүүлж байсан. Бид судалж үзээд болох юм байна гэж шийдсэн.  200 мянган төгрөгийн үнэтэй 1 тн нүүрсийг 80 мянга, 100 мянга болгож болохыг тооцоолсон. Үүнийг халаалттай байранд суудаг айлууд бол мэдэхгүй. Бид иргэдэд хоёр дахин хямд үнэтэй нүүрс авах боломжийг бүрдүүлсэн. Сэтгэл гаргаж зүтгэж хийсэн. Мэдээж нүүрсний уурхай, төмөр зам, портерын жолооч, хорооны иргэд гээд олон хүнээс хамаарсан ажил байсан учир ахлах зөвлөх Л.Гансүхээр удирдуулаад сайн зохион байгуулаад өгөөч гэсэн. Бүх шийдвэр нь Шинэчлэлийн Засгйин газрын гаргасан шийдвэр байгаа. Энэ хөтөлбөр хоёр жил хэрэгжээд хохирогч бол байхгүй. Гэтэл хохиролтой гэж хэлж байгаа гэрчүүд яагаад зугтаад байна гэхээр хохирогч байхгүй.

 

Ард түмэн хямд нүүрс түлээд баярласан, Багануурын нүүрсний уурхай ашигтай ажиллаж, ажилчдадаа урамшуулал цалин олгосон. Засгийн газраас тус уурхайг дэмжсэн. Тэр үед уурхайн удирдлага жилдээ тэрбум төгрөгийн ашиг олно гэдгийг нотол байсан. Тэр бичлэг нь надад байгаа. Дараагийн шүүх хуралд оролцохоороо үзүүлнэ. Ард иргэд, Засгийн газар гээд бүгд сэтгэл хангалуун байсан. Гэтэл ийм ажил хийсний үр дүнд шүүх хурал энэ болж байгаад нэг талаас харамсалтай байна. Гэхдээ үнэн мөн нь олдоно. Хамгийн гол нь шүүх хурлыг нээлттэй хийгээд ард түмэнд үнэнийг харуулах хэрэгтэй.

 

Ер нь бүгд сэтгэл хангалуун байхад яагаад ийм хэрэгт холбогдоод байна гэхээр Н.Алтанхуягийн нэр хүнд, түүний Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг юм. Хоёр жил ажиллахдаа миний чих мөн ч их халууцсан даа. Ямар юмнаас болоод улс төрийн асуудал үүсээд байна гэхээр Шинэчлэлийн Засгийн газар яагаад зарим хүнд таалагдахгүй байгаа гэхээр би ард түмний төлөө ажиллах гэж байсан болохоос бүлэглэл юм уу, нам даснасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдээ анхнаас тод томруун хэлсэн. Тийм учраас шахалт, дарамт өчнөөн юманд өртсөн. Манай охинд хүртэл хэрэг үүсгэж, миний ойрын хүмүүсийг шоронд хорьсон.

 

Нүүрсний гэх хэргээр зургаан хүнийг шоронд суулгаад 25-27 насны гурван залууг 5-6 сар хорьсны эцэст та гурав энэ хэрэгт холбогдолгүй юм байна гэж гаргаад, татварын хэрэг үүсгэнэ гэсэн. Нэг охиныг бүтэн зургаан сар хорьж байна. Тэгэхээр Н.Алтанхуягийг тойрсон хүмүүс авлига, хээл хахууль авдаг гэсэн өөрсдийн зохиосон үлгэрээ хүчээр шийдчих гээд байна. Тиймээс би шүүх хуралд оролцоно. Надад хэлэх үг, зузаан хавтас бий. Нүүрс хөтөлбөрийн үр ашиг 170 мянган айл хүрсэн. 800 гаруй хүн ажлын байртай болсон. Ард түмэн ч гэсэн үгээ хэлэх хэрэгтэй. Монголд ард түмнийхээ төлөө юм хийж болдоггүй, хэдэн нам дамнасан хүний төлөө ажлаа хийдэг болж байна уу. Нам дамнасан хэдэн аюултай хүн байна. Зохион байгуулалттай.  Нийгэм тэр чигээр Л.Гансүхийг хэрэгтэн гээд ойлгочихсон. Гэтэл шүүх хурал нь ч болоогүй байна.

 

Энэ бол цэвэр улс төрийн зорилготой хэрэг юм. Үүний үнэн мөнийг шүүх хурлыг нээлттэй явуулах замаар бид үгээ хэлээд бургуутгаж байгаа нь ч үгээ хэлээд цагаатна гэдэгт эргэлздэггүй. Хэрэв энэ хэргийг цагаатгахгүй бол бол 200 мянгын үнээр очиж байсан нүүрсийг ард түмэнд 80 мянга болгон хүргэсэн хүн ял авах нь.  Гэхдээ энэ бол цөөн хүний захиалга. Хэн, юу захиалаад байгааг бараг та нар харж байгаа байх. Монголд анх ардчилал гарч ирэхдээ хууль хяналтын байгууллага нь тусдаа, хууль тогтоох байгууллага нь тусдаа, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэл нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл хүний гэм буруутай огт тогтоогдоогүй байхад ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Ард түмний нуруун дээр байсан ачааг хоёр дахин хөнгөлсөн хүнийг шоронд хийдэг. Дахиад л гэрч ирээгүйн төлөө цагдан хорьдог бол монголын нийгэм  ялзарч, нам дамнасан хэдхэн хүний гарт оржээ гэдгийг харуулж байна.

 

-Нүүрс хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө зувчуулсан гээд АТГ-аас мэдээлэл хийж байсан.

 

-Би хэлж байна. Тэр АТГ гэдэг байгууллага чинь анхнаасаа хэрэгтэн болгохын тулд өөрсдөө гарч ирж, олон түмэнд ярьсан. Миний улс төрийн хэрэг гээд яриад байгаагийн учир нь Манай Засгийн газар 11 сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл 11 сарын 4-ний өдөр АГТ-ынхан гарч ирээд Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх маш их хэмжээний хохирол учруулсан гэдгийг хэлэхээр хүний толгой эргэнэ дээ.

 

-Энэ хэргийн цаана хэнийг байна гэж хардаж байна вэ?

 

-Хэн байгааг та нар олохгүй юу. Монголыг хоёр, гурван хүн л удирдаж байгаа шүү дээ. Тэр нь нам дамжчихсан байгаа биз дээ. Та нар мэдэж байгаа ш дээ. Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд давхар дээл гаргаж ирсэн. Тэр нь их хурал дээр унахаар Л.Гансүхийн хэргийг бий болгосон түүнийг шоронд гурван сар тарчлааж, тамласан. Таван залууг шоронд тамлан зовоосон. Одоо бол монголд юм хэрээс хэтэрсэн. Энийг олон түмэнд ил тод дахин дахин хэлэх цаг нь болсон. Монгол Ардчилсан улс болохоос биш нам дамнасан цөөхөн хүмүүсийн тэдний захилагыг биелүүлдэг юм биш. Би тэр захиалгыг биелүүлэхгүй ард түмнийхээ талд байсан учир олон талын дайралтад өртөж байгаа. Гэхдээ тоохгүй байгаа. Одоо бол 37 он биш 2015 он учир мэдээлэл арай өөр болчихсон, өөрөөр сэтгэдэг бас зоригтой хүмүүс бий болсон. Үнэн мөн нь тогтоогдоно, үнэн ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Г.Дэнзэнгийн хэрэг дээр ямар байр суурьтай байна?  

-Адилхан.

Гэрэл зургийг MPA.MN

 

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Энэ хэргийг шүүх шүүгчдээс ялангуяа Х.Идэр шүүгчээс татгалзана. Тэр шүүгчийн ах прокурор хүн хар тамхины хэрэгт холбогдсон. Уг хэргийг шалгах ажлын хэсгийг АТГ ахалж байгаа. Л.Гансүх гуайн хэрэг шүүхэд шилжихээс өмнө Х.Идэр шүүгчийн ахыг барьж хориод дүү дээр нь Л.Гансүхийн хэргийг хуваарилуулаад энэ асуудлыг шийдэх гэж байна. Бид харин дуугүй яваад байсан асуудал ийм дээр тулж байгаа учир гаргаж тавина. Шүүгч Х.Идэр Гансүхийг яллах юм бол ах нь хэрэггүй гарна. Чадахгүй бол ах нь шоронд орно ийм барьцаа байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол АТГ уг хэргийг шалгаж байгаа” гэдгийг хэлж байсан.

 

Б.Буд

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хулгайчыг цагаатгавал ард түмэн цусан өшөө авна.
2015-09-02
бө:
ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ ЯАЧАА ВЭ УЛСЫН ХЭДЭН ТЭР БУМ ТӨГРӨГИЙГ ИДЭЖ УУСАН ХҮМҮҮС ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ НЬ ЗӨВ БИЗ ДЭЭ
2015-09-02
Зочин:
Сэтгэгч сэтгүүлч Будын монголоор бичсэнийг уншаад ойлгосонгүй,лав монгол хүн биш ээ.
2015-09-02
Зочин:
Албан тушаал эрх мэдэл аймаар юмаа. Шүүхэд хүртэл нөлөөлөх гээд үзчих юм.
2015-09-02
зочин:
Мөнгө хулгай хийсэн жирийн ардын хүүхэд ялаа үүрээд шоронд суудаг, энэ хулгайчууд яагаад ялаа үүрэхгүй гээд байгаан, өчнөөнө тэрбумаар идсэн гээ биз дээ, АН-ын бузарууд
2015-09-02
Зочин:
Мөнгө идсэн бол хариуцлагаа хүлээж сур. Ард түмэн талхны мөнгөө арай ядан олж байхад юун 19 тэрбум бэ Гансүхээ, Алтанхуягаа. Та нарт совесьт гэж юм байдагуу. Аав ээж чинь тийм юм заасн уу. Ямар ичдэггүй тэнэгүүд вэ.
2015-09-02
Зочин:
Zamxrana gedegt l itgej baina.
2015-09-02
Зочин:
bolimoor yumaa
2015-09-02