Дэлхийн хамгийн анхны 3д принтерээр бүтээгдсэн ногоон сүпер

img

 

Хүмүүс байгаль орчинд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн хэрээр ногоон автомашин буюу (байгаль ээлтэй) автомашинууд хүчээ авч эхэлсэн билээ.Энэ боломжийг Калифорниагийн нэгэн компани ашиглан өөрсдийн сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар дэлхийн хамгийн анхны туршилтийн 3д принтлэсэн хурдний автомашин болох “Blade”-ийг зохион бүтээсэн байна.

 

 

Тус компаний нэр нь “Divergent Micofactories” бөгөөд тэд зах зээлд хэдий олон байгальд ээлтэй цэвэр машинууд байгаа ч тэдгээр машинуудийг үйлдвэрлэхэд байгальд хор хөнөөл гарч байгааг анзаарсан байна.Тийм учраас тэд үүнийг өөрчлөхөөр шийдэж  “Blade” хэмээх чамин хурдны машинаар ногоон дэлхийгээ золиослохгүйгээр хурдан бөгөөд ганган хөлөг бүтээж болно гэдгийг харуулхаар зорисон байна.

 

 

Тэд автомашин бүтээх явцад өөрчлөлт оруулж байгаа бөгөөд энэ нь машинд орох материал болон эрчим хүчийг илэрхийгээр бууруулж байгаа билээ.Туршилтийн загвар “Blade” нь энгийн хурдан хөлөгүүдээс 90% хөнгөн боловч илүү бат бөх бас илүү хүчтэй ажээ.

 

 

Туршилтийн загвар “Blade” нь 700 морьний хүчтэй dual-fuel хөдөлгүүртэй, бинзен болон шахсан байгалийн хийгээр ажилдаг бөгөөд зогсонго байдлаас 2 секундийн дотор 60 mph буюу 90 км цагт хүртэл хурдлах чадвартай юм байна.

 

 

“Blade” нь цөөн хувиар үйлдвэрлэгдэх бөгөөд хараахандаа үнийн дүнг нь тогтоогоогүй байгаа ажээ. “Divergent” компани нь цаашаа өөрсдийн 3д принтийн технологийг тэлэн бусад компаниудад ч гэсэн өөрсдийн загварийн хурдан автомашинуудыг хийх боломж олгож буй юм байна.

 

эх сурвалж: divergentmicrofactories

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэдхэн өгүүлбэрт 8 алдаа:
Эх хэлээрээ зөв ярьж бичиж сурцгаая туршилтийн- туршилтын хурдний -хурдны байгаль ээлтэй -байгальд ээлтэй машинуудийг- машинуудыг морьний- морины бинзен- бензин зогсонго-зогсонги загварийн-загварын
2015-09-16
ТОНШУУЛ:
3 D гэдэг үгээ орчуул л даа. Гурван хэмжээст гэж орчуулж тавих хэрэгтэй. Монгол үг хэлээ мэд л дээ. Эх хэлээ хайрлах хэрэгтэй шүү. Залуучууд аа!
2015-09-04