Монгол цэргүүд Бээжингийн төв талбайд алхлаа

img

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд боллоо. Энэхүү жагсаалд Монгол Улсын цэрэг дайчид эх орноо төлөөлөн алхлаа.

 

Зэвсэгт хүчний 31 анги салбараас цугласан 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги салбарын 13 алба хаагч нийт 76 цэрэг эрс Монгол Улсын гэх нэг нэр, нэг уриан дор нэгдэж цэргийн ёслолын жагсаалд оролцсон билээ.

 

Тэд эгэл жирийн байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой Монгол цэргүүд. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлаж, Монгол цэргүүд өмнөх түүхэнд монгол цэргийн байгуулсан алдар гавьяаг дуурсгаж, өдгөө тэдний нэр төрийг өргөж БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд алхлаа.

 

Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаанталбайд Ялалтын баярын ёслолын жагсаалд оролцохдоо 284 метр зайд хөл тавьж алхсан. Харин БНХАУ-ын Бээжин хотын Тянь-Аньмэний талбайд Чөлөөлөх дайны 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож буй олон улсын цэргүүд 820 шахам метр алхсан юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zevseg ch baikhgui uamar tsereg gedeg um.Ene tend daldganasanaas otoltsokhgui baisan n deer.
2015-09-03
Зочин:
manai ene saaral mundir unen bolhi. Bas hundet haruuliin huvtsas ch utgaggui toti ungu ungiin, bas eveever huraavar. eeten honshoortoi hund hund gutal ni sugarchih geed, yostoi bolhi.. setgehgui yum daa
2015-09-03
zochin:
gamin saaral bolio naad huvtsasaa novshiin huvtsas
2015-09-03
Hereg alga:
Gamin tsergiin huvtsas iim ungutei bsan, shal utga alga, Noskvad umsdguu umsuud buu barichihgui dee
2015-09-03
Зочин:
huvtsas unen paargar surgui ontsgui haragdlaa.huvtsasni ungu dizain ih chuhal yum bna.tuunees alhaa gishgee dordood bh yum alga.
2015-09-03
Зочин:
huvtsas hereg algaa
2015-09-03