Бээжин: Парад өндөрлөлөө

img

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тань ань Миний талбайд  Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ялалтын парад албан ёсоор дууссан болохыг тус улсын Ерөнхий сайд Ли Кэцян мэдэгдлээ.

 

Тэрбээр “Парад ёслол төгөлдөр болж өндөрлөлөө” гэж хэлжээ. Ерөнхий сайдыг үг хэлсний дараа цэргүүд олон мянган бөмбөлөгийг агаарт хөөргөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

Тань ань Миний талбайд Ялалтын парадад 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцож, дэлхийн 17 орны цэргүүд алхжээ.   

 

Парадтай холбогдуулан Бээжин хотноо хөл хорио тогтоож, автомашинуудыг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ