Бээжин: 300 мянган цэргийн албан хаагчийг чөлөөлнө

Бээжингийн парадыг нээж тус улсын дарга Си Зиньпин ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр энэ ондоо багтаан БНХАУ-ын армийн цэргийг тоог 300 мянгаар танах болсоноо дурьджээ.
Си дарга “Хятад өөрийн армийн хүчээ нэмэгдүүлэх, чанартай болгохын тулд 300 мянган хүнийг цэргийг албаас чөлөөлөхөөр боллоо. Цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг армийг байгуулцгаая” гэж хэлжээ. Тэрбээр мөн олон улсад хандан “Хятад улс газар нутгаа тэлэх бодлого явуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хятад санаатай хүчирхийлэл бий болгохгүй” гэжээ.
Хятадын арми 2.3 сая дайчинтай. Армийн дайчдын тоогоороо Хятад, АНУ-ын дараа бичигддэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ