Ганцаараа зорчсон хүүхэд осолд өртжээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо 49 дүгээр байрны зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 5 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн осол гарчээ.
Осол гарах үеэр явган зорчигч М нь ганцаараа явж байжээ. Есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг заасан.
Хэрэв харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцсон 10 хүртэлх насны хүүхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна хуулийн 54.6-д заасан бий.
Сургуулиудын хичээл эхэлж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед эцэг эхчүүдийг хүүхдийн амь нас, эрүүл мэндийн төлөө хууль дүрмээ баримтлах хэрэгтэйг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ