Сири хүүгийн ардаас гашуудаж байна

img

 

Туркийн Бодрум хотын ойролцоо далайн эргээс эргийн харуулын ажилчид өчигдөр 17.00 цагт 3-4 настай хүүгийн цогцсыг олжээ. Амиа алдсан хүү Сири улсын иргэн болохыг албаныхан баталсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр хүү Сириэс Грек хүрэх замдаа осолдсон байна. Хүүтэй хамт 11 хүн амиа алджээ. Туркийн ойролцоо живсэн цагаачдын хөлөгт 3-11 насны таван хүүхэд зорчиж явжээ. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагаанаас зугтааж, ойролцоогоор хоёр сая сиричүүд эх орноосоо дүрвэн гарчээ.

 

Амиа алдсан хүү Кобане хотын оршин суугч аж. Хөлөг осолдохоод хагас цагийн дараа эргийн хамгаалагчид ослын газар очжээ. Хөлөгт нийт 12 хүн зорчиж явсан болохыг албаныхан баталсан бөгөөд нэг хүн сураггүй алга болсон байна.

 

Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг нэг өдрийн дараа ийнхүү эргээс олджээ. Эрэг дээр доош харан хэвтэж буй хүүгийн зургийг “Доган” мэдээллийн агентлагийн зурагчин Логен авч өөрийн твиттертээ байршуулаад “Харамсалтай юм” гэж жиргэжээ.

 

Энэхүү зураг сошиал ертөнцөд маргаан дэгдээж байгаа бөгөөд Европын холбооны удирдлагуудыг цагаачдад анхаарлаа хандуулахгүй байна хэмээн буруутгажээ.  Харамсалтайгаар амиа алдсан хүүгийн ардаас интернэт хэрэглэгчид гашуудаж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ed nar ulsaa hogjuuleed amidrahgui olnooroo ingej yadag bainaa
2015-09-07
zochin:
hugiin amerikchuud uurduu ene tsagaachidaa avaachee,ed nar bugd ajil hiideggui,koran teverch gedesee ileed hevtej bdag humuus,ajil hiigeed tatvar tulj ed nariig tetgene gej bodohoos haramsch bna,
2015-09-04
Зочин:
Mongolchuud hudlaa evii gehee bolio
2015-09-03
eem:
burhan iweeg
2015-09-03
zocjin:
ewiidee
2015-09-03