МАН Өршөөлийн хоригийг хүлээж авна

img

 

МАН-аас санаачлан улс төрийн намуудын дарга, нарийн бичгийн дарга нартай  Төрийн ордонд уулзалт зохион байгуулж байна.  Уулзалтын үеэр МАН-ын дарга М.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Уулзалтын үеэр Өршөөлийн хуулийг нэлээд хөндөж байна.  МАН Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах уу?

 

-Өнөөдрийн хувьд бидний ярилцаж байгаа асуудал энэ биш. Гэхдээ улс төрийн намууд энэ асуудлыг их хөндөж байна. УИХ-ын дарга удаа дараа Эрүүгийн хууль батлагдсаны Өршөөлийн хууль гаргана. Аль нэгэн УИХ-ын гишүүн, аль нэг УИХ дахь намын бүлгийн хүсэлтээр Өршөөлийн хуулийг санаачлан УИХ баталдаггүй, Засгийн газар оруулж ирэх ёстой гэж сүүлийн нэг жил ярьсан Гэвч энэ байр сууринаасаа буцсан.

 

Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хууль танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар болсон. Бид энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэдэг байр суурь баримталсан. Гол нь, албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн. Түүнээс Өршөөлийн хуулийг нийтэд нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй.  Өршөөлийн хуульд тавьсан хоригийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

 

Өнөөдрийн Өршөөлийн хууль, тавигдсан хоригийг авч үзэх юм бол УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан нөхцөлд хууль үндсэндээ үйлчлэхгүй болох бэрхшээл бий. Тийм учраас УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа энэ хуулийг дахин хэлэлцэх ёстой. Энэ үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргийг Өршөөлд хамруулахгүй байх, бусад хэргүүдийг өршөөлд хамруулах байдлаар цааш үргэлжлүүлж ажиллана.

 

-Бүлгийн гишүүн бүгдээрээ хоригийг дэмжиж оролцох уу?

 

-Бид бол энэ асуудлыг олон талаас нь ярилцаж байж, намын Удирдах зөвлөлөөр улс төрийн шийдвэр гаргасан. Гаргасан улс төрийн шийдвэртээ манай  бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгтэй дэмжиж оролцдогийг та бүхэн мэдэх биз ээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ирэх сонгуулиар ямарч тохиолдолд МАН ыг дэмжинэ. АНд өгч үзсээн . Алдсан.
2015-09-04
АН-ЫН ГИШҮҮН:
БИ АН-ЫГ ЭНЭ УЛСЫГ ӨӨД ТАТААД АВААД ЯВЧИХ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ГЭЖ ИТГЭЭД ЭНЭ НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 20 ГАРУЙ ЖИЛ ДЭМЖИЖ СОНГУУЛЬ БҮРТ ЭНЭ НАМААС ДЭВШСЭН БОР ХАЛЗАН ХОНЬ Ч БАЙСАНТҮҮНИЙ ТӨЛӨӨ ГЭР БҮЛЭЭРЭЭ САНАЛАА ӨГЧ БАЙЛАА. . ГЭТЭЛ ҮНЭХЭЭР ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ ЗЭРЭГ ХАМГИЙН ӨӨДГҮЙ ХҮМҮҮС ЭНЭ НАМД ШУРГАЛЖ ЛУЙВАРЧДЫН НАМ БОЛГОСНЫГ ЭНЭ ЖИЛҮҮДЭД ОЛЖ МЭДЭРЛЭЭ. МАН-ЫНХАН ИЧИЖ ИДДЭГ, АН-ЫНХАН ИЧИХГҮЙ ИДДЭГ ГЭСЭН ЯРИА ҮНЭН БОЛОХЫГ ӨӨРИЙН БИЕЭР ҮЗЛЭЭ. АН-ЫНХАН МАШ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ ГЭДЭГЧ ЭНЭ БҮХНИЙ ЦААНА ЯМАР ИХ АВЛИГА , АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ЯВЖ БАЙГААГ ОЙЛГООРООЙ АРД ИРГЭД МИНЬ.
2015-09-03
Үнэн:
Нилээд хэлэн нөхдүүдийг золигт гаргаж байж дэмжиж байгаа даа.Үүнийхээ ачаар сонгуульд ялчихвал золигт гаргасан нөхдүүдээ эргэн татах биз.Бузар юмнууд.АН г бодвол арай л зангарагтай нам юм даа.
2015-09-03
Зочин:
Ene neg um yugaa soliorood
2015-09-03