МАН “хулгана”-аас айгаад байна

Улс төрийн намын удирдлагууд Төрийн ордонд зөвшилцөж байна. МАН-аас санаачлан зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалтад 18 улс төрийн хүчний төлөөлөл оролцож байна. Уулзалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, сонгуулийн саналыг автомат машинаар тоолох нь зөв эсэх талаар намуудын удирдагууд байр сууриа илэрхийллээ. Үүнээс гадна төр, засгийн бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн асуудлаар ч намуудын удирдлагууд саналаа хэлж байсан юм. Тухайлбал: БНН-ын дарга Б.Жаргалсайхан:
-Шинэ үе гараад ирсэн байна. Ултөрчид л хоцорсон байна. Зайгаа тавьж өгөх хэрэгтэй. МАН, АН-ын зарим нөхөд мөнгө, хөрөнгөтэй болсон бол мөрөөрөө явах хэрэгтэй. Энд бугшаад, байгаад байх газар биш. УИХ-д өвлийн өвгөн аав шуудайтай мөнгө тараадаг юм шиг шуураад байна. УИХ-ын гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийг бага болгох хэрэгтэй. Би баруун аймгуудаар яваад ирлээ. Залуучууд нь тэр чигээрээ ажилгүй. Засаг дарга нар нь найр хийж, сайхан дээл өмсч, том “чулуу” өвөртөлсөн нөхөд байна. Тэдэнд бодож байгаа юм алга. Бөх барилдана бөөн булхай, морь уралдана бөөн луйвар байна. Түүнийгээ уралдаан тэмцээн гээд нэрлэчихжээ. Сонгуулийг шударга явуулахын төлөө тэмцэхэд МАН юун болохгүй байна. АН-аас юунаас нь айгаад байгаа юм. Биеийн хэмжээг нь харахад хулгана, заан шиг л харагдаж байна. Тэгсэн мөртлөө хулганаас айгаад байх юм. АН-ынхан гадаа МАН-ынхныг доромжлоод 10-20 жил болсон шүү дээ. МАН-ынхныг би цуглаан хийж байхыг харсангүй. Хэдэн оюутнуудад 3000 төгрөг өгөөд ордон тойруулсан. Тэд нь гашуудалд явж байгаа юм шиг улс л явж байгаа байхгүй юу. Намууд иргэддээ 25 жил улс төрийн боловсрол олгоогүй. Дээр нь хүмүүс өөрсдийгөө голохоо байж. Албан тушаалд дэвших гээд л зүтгээд байна. Үүнийг хуулиндаа зохицуулж өгөх хэрэгтэй. Тийм учраас сонгуулийн хуулийг шударга, ил тод болгох ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж мөрөөдөөд хэрэггүй. Насаараа энэ ордонд суух хэрэг болно. Бид парламентат засаглалтай орон. Зөв тогтолцоотой. Яагаад гэвэл хоёр талдаа айхтар том хоёр хөрштэй. Сонгуулийн хугацааг сунгаж өгөх ёстой. АНУ бүтэн жил сонгуулийн сурталчилгаа хийж байна. Бид 7 хоногт сурталчилгаа хийж яаж амжих вэ. Парламентад суудалтай намууд төрийн мөнгөөр сурталчилгаа хийж, бусад хүчнүүд нь өөрсдийнхөө хүчээр л сурталчилгаагаа хийсэн болж байна.
Бид хууль өөрчлөх замаар асуудалд хандаж болохгүй. МАН-ын нэлээн хэдэн нөхөд АТГ мөрдөгдөөд балраад явж байгааг ойлгож байна. МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа л яаж аврах вэ гэж явж байна. Сонгуулиар даргынхаа зургийг духандаа тавьчихаад дахиад гараад ирнэ гэж байгаа. Гэхдээ ард түмэн, улс орныхоо төлөө амьдрах ёстой. Хойч үе улс орон бий гэсэн бол МАХН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэхэд эргэлзэж байгаа. Одоо хугацаа бага үлдэж байна. Улс төрийн намын төлөөлөл сонгуулийн хувилбарт янз бүрийн санал гаргаж байна. Манай “Шударга ёс” эвслийн байр суурь ард түмний хүсэн хувилбараар сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгож, сонгууль явуулах хэрэгтэй. Ард түмэнд сонгох эрхийг нь олгох хэрэгтэй. Монгол Улс томсгосон нэг тойрогтой болвол сонгогчид эрхээ эдэлнэ. Энд намынхаа даргад зориулж Өршөөлийн хууль гаргалаа гэж байна. Улстөрчид өөрсдөө буруу ойлголттой байж болохгүй. Өршөөлийн хууль Засгийн газраас өргөн баригдсан. Бидний санаачлан боловсруулсан хууль биш. МАХН Монгол Улсын хөгжлийн бодлогоо боловсруулаад гаргасан тохиолдолд аль ч улс төрийн намтай хамтарч ажиллаж чадна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ