Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ шийдэх хэрэгтэй

Улс төрийн намуудын удирдлагууд Төрийн ордонд уулзалт хийв. МАН-ын санаачилсан энэ уулзалтад 20 орчим намын удирдлагууд оролцлоо. Уулзалтаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь эсэх асуудлаар намын удирдлагууд саналаа солилцов. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр:
-Сонгуулийн тухай хуулийг одоо гаргах шаардлагатай юу, шаардлагагүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй. Засаг, төрөө хүчтэй байлгах, УИХ-ын гишүүдийг их хурлынхаа л ажлыг хийдэг байлгах өөрчлөлтийг Үндсэн хууль болон Сонгуулийн хуулиндаа хийж өгөхөөр яриад байгаа. Улс төрийн намуудын нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах н.Сүхжаргалмаагийн гаргасан саналыг дэмжиж байна. Ажлын хэсгийнхэн хэд хэдэн удаа уулзалдвал ямар вэ?. Ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш нь цэглэх, санал хураалтын автомашин байх эсэх талаар дараа нь ярилцвал ямар вэ хэмээсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ