Өнөөдөр болох үйл явдлын тойм

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны Иргэний танхимд
09:00 цагт "Цусаа бэлэглэж амьдрал хайрлая" донорын өдөрлөг болно. Утас: 89021096, 70070137
Барилгачдын талбайд
09:30 цагт Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 89 жилийн ойн арга хэмжээ болно. Үйл ажиллагаанд салбарын удирдлагууд болон шат шатны төлөөлөл оролцож салбарт амжилт гаргасан тэргүүлэгч байгууллага, барилгачдадаа шагнал гардуулна.
НҮБ-ын байранд
10:00 цагт Хүн төрөлхтний өмнө тулгарсан байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн "ИХ" эрсдлийг багасгахад дэлхийд болон Монгол оронд ямар арга хэмжээ авч буй талаар байгаль орчны судлаачид, мэргэжилтнүүд Английн эрдэмтэн Даниел Прайс тэргүүтэй эрдэмтэдтэй сонирхолтой ярилцлага хийнэ. Утас: 327585-1133, 99135393
ЭМСЯ-нд
11:00 цагт ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны наймдугаар сарын 25-31 өдрүүдэд болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчдын гаргасан амжилтын талаар болон энэ сарын 12-ноос эхлэх Хүүхдийн спортын V Их наадмын талаар мэдээлэл өгнө. Утас:80118087
МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд
11:00 цагт Монголын ноосон бүтээдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос "Монгол ноосон даавуу, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлт" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд биш шүүх танхимд нээлттэй хийхийг шаардаж иргэд мэдээлэл хийнэ. Утас: 88099624
12:00 цагт Орхон гол бохирдлын талаар “Миний мөрөн” ТББ-аас мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 88099624
12:30 цагт “Цэцэн үйлс” ТББ-аас Халх голын 500 га газрын асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88099624
Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байранд
12:00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Намаас өөрийн намын төв байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус хэвлэлийн бага хурлаар Халх Гол эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль болон ХҮН-аас гаргасан ажлын хэсэг Дорнод аймгийн Хал Гол сум дээр ажиллаж судалгаа хийсэн тухай мөн судалгаа шинжилгээний багийн дүнгийн талаар олон нийтэд танилцуулна. Утас: 99063282
13:00 цагт Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль болон Монгол дахь Америкийн их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99000963
ГХЯ-нд
14:00 цагт “Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай Биата Транкман Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Итгэмжлэх захидлаа гардуулна.
ШУТИС-д
14:00 цагт "Ногоон барилга" хичээл болон сурах бичгийн нээлтийн ёслол ШУТИС-ийн 1-р байрны 3 давхрын урлаг зааланд болно. Тус арга хэмжээг Каритас Чех олон улсын байгууллага зохион байгуулж байна. Утас 88087736, 70135999
СЭТГЭГДЭЛ БИЧИХ