Ерөнхий сайд Германы сонинд ярилцлага өгчээ

img

ХБНГУ-ын өдөр тутмын голлох сонинуудын нэг, 1946 оноос хэвлэгдэж эхэлсэн "Die welt” сонинд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилцлага өгчээ.

 

Тэрбээр сонины сэтгүүлчийн асуултад хариулж, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр  авч хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан баталснаар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгд ижил нөхцөлтэй болсон гэлээ.

 

Мөн эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Уул уурхай монголын эдийн засгийн солонгын нэг өнгө байх болно. Манайд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зэрэг хөрөнгө оруулах олон салбар байна. Монгол Улс ХБНГУ-тай нүүрс шингэрүүлэх төсөл, Ази Европыг холбосон дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
muu nuuhaar sain ilchil
2015-09-04
Зочин:
tor buh salbariig hiine gevel hamaatnaa oruulj mergejliin bus hun oruulj 25 jiliin tursh uhraasan
2015-09-04
Зочин:
zam teevriin yam zasag gesen ug
2015-09-04
tord tumur zamiin udirdah gazar neg l baih estoi:
tumur zamaar 2020 ond 140 sae achaa teeh bolomj bii gej zam teevriin yamnaas medeellee
2015-09-04
Зочин:
ЭНЭ ТЭНЭГ НӨХӨР ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ГЕРМАНУУДТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭДГЭЭ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ХӨЛДҮҮ ТОЛГОЙ
2015-09-04
Зочин:
Kkkk zasgaa barij chadahgui bn gej ugsun uu. Delhii niiteeree bidniig SHOOLJ bn
2015-09-04