Далюн Рүф өөрийгөө баатар гэв

img

 

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарльстон хотын нэгэн сүмд өнгөрсөн сарын 17-нд  зэвсэглэсэн этгээд дайран орж, мөргөл үйлдэж байсан хүмүүс рүү гал нээсэн билээ. Сүмд 11 хүн байснаас халдлагын үеэр есөн хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өнгөт арьстнууд байжээ. Гэмт хэрэгтэн Далюн Рүф өнгөт арьстнуудыг үзэн яддаг бөгөөд “Америк өнгөт арьстан, боолуудаас салах ёстой” хэмээн халдлагын үеэр хэлсэн байна.

 

Гэмт этгээдийг хэргийн газраас холгүй зугтаж байхад нь цагдаагийнхан баривчилсан билээ.

 

Тэгвэл Чарльстон хотноо болсон шүүх хурлын үеэр Далюн Рүфийг хүний амийг санаатай хөнөөсөн хэмээн буруутгаж, цаазаар авах ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Далюн Рүф шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдэж, давж заалдахаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Би бол баатар. Яагаад намайг шийтгэж байгаа юм бэ” гэж хэлсэн байна.  Шүүх хуралд амиа алдсан хүмүүсийн гэр бүл оролцжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Eegii:
Tehhh Hun teneg bolood l iim hereg hiij bgaan, oor neg sedev deer neg hun oron gergui huniig alaa l biz yuun surtein gesen comment uldeesen bsan, aimshig iim humuus niigemd urjvel ayultai
2015-09-10
Зочин:
hun teneg baih hamgiin ayultai yum baina daa hereg hiisnee medehgui bolool hereg hiisen baih
2015-09-04