Японы уулчин Эверестэд авирч эхэлжээ

Балба улсын Засгийн газар дэлхийн ноён оргил Эверестэд аялж, авиралт хийхийг зөвшөөрсөн тухай тус улсын Аялал жуучлалын сайд Крипасур Шерпа өнгөрсөн сарын 25-нд олон улсад мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын нийслэл Катманду хотноо 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 8000 хүн амиа алдсан юм. Газар хөдлөлтийн үеэр Эверестэд 21 жуулчин авиралт хийж байсан бөгөөд харамсалтай нь 19 жуулчин амиа алдсан юм. Энэхүү үйл явдлын дараа Эверестэд аялал хийхийг албан ёсоор хориглосон. Хориг цуцлагдсаны дараа буюу 19 минутын дараа Японы уулын спортын мастер Нобуказу Курикид Эверестэд авирахыг хүсч, хүсэлтээ удирдлагуудад тавьсан байна.
Тэрбээр өнөөдрөөс эхэлж авиралтаа эхлүүлж, ноён оргилд хүрэхээр төлөвлөж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдэж “Аялал минь саадгүй байгаасай” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ