“МН370” сүйрсэн болохыг баталлаа

Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа сураггүй болсон Малайзын агаарын тээврийн “MH370” онгоцны хэлтэрхий байх магадлалтай хэсэг Энэтхэгийн далайн Реюнион арлаас олдсон юм.
Ослын газар ажиллаж буй Францын шинжээчид өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ арлаас олдсон далавч “МН370” онгоцных болохыг тогтоож, тус онгоцыг албан ёсоор сүйрсэн болохыг мэдэгджээ.
Шинжээчдийн олдсон хэлтэрхийнээс олдсон серийн дугаар “MH370” онгоцных мөн болохыг Францын прокурор Франсуа Молинс мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Прокурорын мэдэгдлийн дараа Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак зорчигдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ