2744 хүнийг 54 саяар торгожээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өнгөрөгч хоногт нийт 349 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн байна.
Есдүгээр сарын 1-ээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж, хууль зөрчсөн жолоочийн хариуцлагыг чангатгаж, зөрчил гаргасан тохиолдолд торгох шийтгэл ногдуулан ажиллаж байгаа билээ.
Цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2744 хүнийг 54 сая 841 мянга 800 төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажиллажээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ