Кейт Миддлтон жирэмсэн болжээ

img

 

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтоныг жирэмсэн болж, ирэх оны дундуур гуравдахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон тухай “www.hollywoodlife.com”  мэдээллээ.  Гүнжтэн өнгөрсөн тавдугаар сар амаржиж охинтой болсон билээ. Ханхүү охиноо Шарлотте Элизабет Дианн хэмээн нэрлэсэн юм.

 

Миддлтоныг жирэмсэн болсон гэх мэдээллийг Британийн “UK” сэтгүүл анх олонд хүргэсэн байна. Тус сэтгүүлийн сэтгүүлч хатан хааны ордонд ажилладаг ойрын эх сурвалжаасаа дээрх мэдээллийг хүлээн авсан хэмээн мэдээнийхээ үеэр дурьдсан байна.

 

Гэхдээ энэхүү мэдээллийг Британичууд худлаа хэмээж, "Бяцхан гүнж Диана хэтэрхий жоохон байна. Тиймээс ханхүү, гүнж дахин хүүхэдтэй болох сонирхолгүй байгаа байх” гэх мэтээр жиргэцгээж эхэлжээ.

 

Хатан хааны гэр бүлтэй холбоотой хувийн мэдээлэл алдагдах болсноос хойш ордны хэвлэлийн алба ажилчдад хяналт тавьж эхэлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

he he he:
gool oruulaad bna shuu dee
2015-09-04
Зочин:
Chadaz bn
2015-09-04
гоё юмаа:
юугаар ч дутахгүй хүмүүс бөмбөг хаалганд цохиод байхаас яахав юун ч алдах дуртай хог вэ дээ
2015-09-04
he he he:
gool oruulaad bna shuu dee