Хилчид донорын эгнээнд нэгдлээ

ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэнд, спортын Сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон юм. Энэхүү үйл ажиллагааг дэмжин, өчигдөр ХХЕГ болон Хилийн 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын бие бүрэлдэхүүн авлагагүй донорын эгнээнд нэгджээ.
Хилчид эх орны амар амгалангийн төлөө зүтгэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдын алтан амийг аврах их үйлсэд давхар хүчин зүтгэхээр болов. Энэ үеэр ХХЕГ-ын удирдлагуудын санаачилгаар ЦССҮТ болон МУЗН-тэй хамтран ажиллах гурвалсан гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.
Ингэснээр жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг ХХБ-ын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгож байгаа аж. Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байна.
Тиймээс өдөр бүр цусаа бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээ ийнхүү хилчдээр хүч нэмэгдүүлэх боллоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ