Фэйсбүүк дүрвэгсдийн зургийг нийтлэхийг хориглов

img

Өнгөрсөн долоо хоногт Сири, Палестин улсаас дүрвэсэн 150 хүн Газар дундын тэнгист буюу Ливийн ойролцоо осолдож, амиа алджээ. Тэд Европыг чиглэн завиар явж байхдаа осолдсон байна.

 

Мөн өнгөрсөн долоо хоногт Австрийн хурдны замд хөдөлгөөнд оролцож байсан ачааны машинаас 71 хүний цогцос олдсон. Тэднийг дүрвэгсэд хэмээн албаныхан мэдээлсэн билээ. Амиа алдсан хүмүүсийн 58 нь эрэгтэй, найман эмэгтэй, дөрвөн хүүхэд байжээ. Халед Баракен гэгч фэйсбүүктээ амиа алдсан дүрвэгсдийн зургийг байршуулсан ч фэйсбүүк дээрх зургуудыг устгасан байна. Эдгээр зургуудыг 24 цагийн дотор 90 мянган хүн үзжээ.

 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АНУ-д шилжин ирэгсдийн ихэнх нь иргэний дайн дэгдээд буй Сири, Судан, Ливи болон Палестин улсаас ирсэн байна.2014-2015 оны хооронд Ойрхи, Дорнодын нөхцөл байдал хүндэрсний улмаас Европ, Америкийг зорин ирэх цагаачдын тоо 40 хувиар өсчээ.

 

 

НҮБ-ын мэдээлснээр “300 мянган дүрвэгсэд Газар дундын тэнгисийг гаталсан бөгөөд ойролцоогоор 2500 хүн амиа алдаж, сураггүй алга болсон” гэжээ. Дэлхийн II дайны үед бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан хүмүүсийг чөлөөлсний дараа хагас сая хүн Европыг зорин иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэхэ:
хөөе чи сумтай юмуу одоо очиж эмчидээ үзүүлээ хахахаха
2015-09-05
Зочин:
Бузар яргачин Америк энэ хүүхдүүдийн эх орныг тамын галд умбуулсан. Тэд л хамгийн гол буруутан
2015-09-05
хэхэхэ:
хөөе чи сумтай юмуу одоо очиж эмчидээ үзүүлээ хахахаха
Зочин:
Бузар яргачин Америк энэ хүүхдүүдийн эх орныг тамын галд умбуулсан. Тэд л хамгийн гол буруутан
2015-09-05
m.b:
Om mani bagme hum
2015-09-05
zochin:
uuduu shidsen chulii uuruunh ni tolgoi deer gej ih unen vg yum ....iraq sire palestin live geed aravin ornuudiig baruun evrop bolon USA iin hiisen dainii urshig shuude
2015-09-04
Зочин:
yooo yamar evguin be
2015-09-04