Автобуснаас 33 иргэнийг аюулгүй гаргажээ

Өнөөдөр өглөөний 8 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр автобус замын хажуу руу орж зорчигчид гарч чадахгүй, хөдөлгөвөл унах гээд байна гэсэн дуудлага Шуурхай удирдлагын төвд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, гал унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 23-41УНБ улсын дугаартай “Хороолол-Монгол Улсын Их сургууль–Дүнжингарав” чиглэлийн том оврын автобусны тормос нь ажиллахгүй болсны улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байсан байна.
Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, холматро багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлжээ.
Мөн Атибус ХХК-ны эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж баруун урд хаалгаар зорчигчидыг гаргасан байна. Автобусанд нийт 33 хүн байсан бөгөөд Аврах ангийн эмч нар дөрвөн иргэнд нь үзлэг хийхэд гэмтэл илрээгүй аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ